НЦУГ-аас Дорнод аймагт эрэн хайж байсан хүүгийн цогцсыг олсон талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 албан хаагч эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. 2023 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутагт орших Хөгшир гэх газар, Хэрлэн голоос 400м зайд 7 настай хүүхдийг нас барсан байдалтайгаар олсон харамсалтай мэдээ гарсан.
Тухайн хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас тал бүрээс нь ажиллаж байна.
Энэ хэрэгт холбогдуулан 34 настай эрэгтэй Б гэгчийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Д.Батчулуун