зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХОТЫН ДУРСАМЖ: 44 тэрбумын шинэчлэл буюу "Урт цагаан"-ы амьдрал баяртай!

2024-5-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн он цагийн түүхийг шингээсэн барилгууд ар араасаа алга болсоор буй. Энэ цуваа Байгалийн түүхийн музей, МУИС-ийн гуравдугаар байр гэх мэтчилэн цааш хөвөрнө. Олон жил, олон хүний дурсамж, цаг үеийн төрхийг шингээсэн тэдгээр барилга бол хожим хэн нэгэн үр хүүхдээ дагуулан очиж хана, хаалга, баганых нь тухай ярих "үнэ цэн" байв. Аливааг нураана, өөрчилнө гэхээс хэв маягийг нь хадгалж үлдэх тухай дурсахгүй байгаа нь зарим иргэдийн шүүмжлэлийг хүртээд буй. Чухамдаа ямар ч хотод цаг хугацааны үнэн болоод ард түмнийх нь аж амьдралын бодит зам дурайн байдаг барилгуудаа өөд татан авч иржээ.

Өдгөө "Урт цагаан"-ы гудамжийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, барилгыг нь нураах шийдвэр аль хэдийн гарсан. Тухайн үед Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Урт цагааны барилга нь Улаанбаатар хотын орчин үеийн хот байгуулалтын түүхийн биет илэрхийлэл, модернизмын урсгалын төлөөлөл бүхий түүх, архитектурын дурсгал учраас уг барилгыг буулгахыг эрс эсэргүүцэж байна" хэмээж байв. Гэхдээ соёлын түүхэн орон зайн төлөө тэмцэгсдийн хүч өнөөдөр ч ялгаагүй хүчин мөхөстсөн юм. 

Урт цагааны гудамжны тохижилтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өчигдөр бую тавдугаар сарын 27-ны өдөр зарлагдсан билээ. Харин зургаадугаар сарын 24-ны өдөр нээгдэх юм. Урт цагааны шинэ дүр төрхийг 44  тэрбум төгрөгөөр бүтээнэ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн нийт төсөвт өртөг 44,175,500,000 төгрөг агаад санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар тусгасан байна. Тэр барилгын түүхэн үнэ цэнээр 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. 


УРТ ЦАГААНЫ ТҮҮХЭЭС ХУВААЛЦАХ-УЙ

Иx xүрээний үеийн түүxэн дурсгалт газруудаас тун цөөхөн үлдсэний нэг нь Худалдааны гудамж буюу одоогийн Жуулчны гудамж (Урт цагааны гудамж) байв. Баруун Сэлбийг даган сунасан нягтрал иxтэй тэр xэсэг Иx зээлийн газар буюу Xудалдааны гудамж байжээ. Гудамжны зорчих хэсгийг авто зам, эсвэл иргэдийн амарч зугаалах чөлөөт талбай болгон хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг аж.

60 жилийн түүхтэй, Улаанбаатар xотын нэгдүгээр ерөнxий төлөвлөгөөний дагуу барьсан нийслэл хотын ууган барилгуудын нэг болох  "Урт цагаан" төвийг Монгол Улсын гавьяат барилгачин, архитектор Б. Дамбийнямын зураг төслөөр байгуулжээ.

"Урт цагаан" үйлчилгээний төв нь гудамжаа дагасан 228 метрийн урттай, үндсэн гурван xэсэгт xуваагдаx бөгөөд зүүн баруун жигүүрүүд нь туслаx гудамжны xэлбэрийг xойш даган сунасан П xэлбэртэй. Тус барилга 16x30x12x30x12x30x12x3012x30x12 гэсэн тодорxой давтамжтайгаар төлөвлөгджээ. 30 метр тутамд нэг гол орц төлөвлөгдсөн ба нийт зургаан үндсэн орцтой. Орц тус бүрд шатны xонгил, ариун цэврийн өрөөнүүд болон туслаx өрөөнүүдийг оруулж өгсөн нь тун ашигтай зохион байгуулалт юм. Түүнчлэн зургаан толгойг xолбосон xэсгүүд нь xудалдаа үйлчилгээний зориулалттай задгай орон зайтай байxаар төлөвлөгдсөн нь нэн оновчтой, функцалист шийдэл болсон байна \unread сайтад байршсан мэдээллээс онцлон авав\. 

Урт цагааны барилга, орон зайд шингэсэн түүх, архитектурын үнэ цэнийг тодорхойлсан Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаярын нийтлэлийг хүргэж байна. 

1. Урт цагааны барилгын зураг төслийг Монгол Улсын хоёр дахь архитектор Б.Дамбийням зохиосон.

2. Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөө (1954-1961 он)-ний дагуу 1961 онд “Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга” нэртэйгээр баригдсан.

3. Ашиглалтад орсны дараа Улаанбаатар хотын хамгийн урт цагаан барилга байсан учраас олон нийтийн дунд “Урт цагаан” гэж нэршсэн.

4. Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн модернист загвартай анхны барилгуудын нэг.

5. Хоршоологчдын хөрөнгөөр баригдсан Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн анхны худалдаа үйлчилгээний төв.

6. Урт цагааны гудамж бол Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бөгөөд Богдын хүрээ хэмээх хуучин хотын худалдааны төв гудамж байв. Энд анхны гуанз 1857 онд нээгдсэн.

7. Архитектор Б.Дамбийням Урт цагааны барилгын зураг төслийг зохиохдоо хуучин худалдааны гудамжны орон зайн төлөвлөлтийн онцлогийг Урт цагааны барилга, орон зайд тусгаж, уламжлал, шинэчлэлийг хослуулан харуулсан.

8. “Урт цагаан” гэдэг үгийг Улаанбаатарчууд бүгд мэддэг учраас хотын орон зайн таних тэмдэг болдог. Хүн бүрийн мэддэг, байршил заасан ийм таних тэмдгүүд хотын амин сүнсийг бий болгодог.


М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    төрж өсөөд өтөлж буй унаган нутаг минь
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хөдөөний гаралтай хүмүүсийг хотын дарга болгож огт болохгуй юм бн. Хотын уугуул хэзээ ч УБ хотын маань өнгө төрх болсон хуучин барилгууддаа ингэж хайр найргүй хандахгуй
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 30 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    3 цаг 52 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    19 цаг 25 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    Уржигдар 14 цаг 32 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • "Бууж мордох хорвоо"
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК