Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна. Тодруулбал, маргааш буюу тавдугаар сарын 29-ний өдрийн 04:00 цагаас 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 06:00 цагийн хооронд "Бага тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар хийж, Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хаана. Иймд тухайн авто замыг дайран өнгөрөх нийтийн тээврийн М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа тухай Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.