зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр түшилцсэн "Эмч"

2024-6-24
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн. Тэрбээр 1972 оны 4-р сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. Аав, ээж нь хоёулаа Сүхбаатар аймгийн харьяат, эрдэмтэн. Аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн нэгэн. Ээж Г.Надмид нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Ноос, ноолуурынхан дундаа толгой цохидог эрдэмтэн хүн. Ж.Чинбүрэн эцэг эхээс ах дүү гурвуулаа, айлын дунд хүү. 

Баримт 2

Тэрбээр Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, АУИС, хүний их эмч, Хавдар судлалын төв, хавдар судлаач эмч, Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур, Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 

Баримт 3

Ажлын гараагаа Анагаах ухааны хүрээлэн, шинжлэх ухааны туслах ажилтанаар эхэлж байжээ. Дараа нь ХСҮТ, ерөнхий мэс заслын тасаг, мэс, ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шымкент хотын хавдрын төв, сургагч багш, АШУҮИС, Хавдар судлалын багш, Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн ерөнхий захиралаар ажилласан. 

Баримт 4

Улс төрд орж ирэхээсээ өмнө тэрбээр элэгний хорт хавдрын 1200 гаруй удаагийн хагалгаа, нойр булчирхайн хорт хавдрын 300 орчим мэс засал, 110 гаруй удаагийн цөсний замын хорт хавдрын хагалгаа, элэг солих 21 мэс заслыг хийсэн нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх суурь болсон байдаг.

Баримт 5

Мөн элэгний хавдрын бүх шатны эмчилгээ Монголд өнөөдөр нутагшсан нь түүнийг Хавдар судлалын үндэсний төвийг удирдаж байхдаа хийсэн хамгийн том гавьяа гэж үнэлдэг. Монгол Улсын төр ч энэхүү хөдөлмөрийг нь үнэлж, гавьяат эмч цолыг 2019 онд хүртээсэн.

Баримт 6

“Элэгний Чинбүрэн” гэж нэрлэгдэх хүртлээ ард олныхоо хүндлэлийг хүлээж, эрүүл мэндийн салбарт нэрээ дархалсан мэс засалч юм. 

Баримт 7

Гэвч тэр хавдартай тэмцэх ажлаасаа завсарлага аван, Ардын намд элссэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх болсонтой нь холбоотой байв .

Баримт 8

“Монгол Улсыг хорт хавдартай тэмцэж чадсан жишиг орон болгоно” гэх PR нь сонгогчдод ч хүрч, итгэл хүлээсэн. Гэвч парламентад гишүүнээр сонгогдчих л юм бол эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж буй эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээс эхлээд олон зүйлийг хийх тухай амлалт нь биеллээ олсон нь цөөн. 

Баримт 9

Харин ч “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эхнэр С.Төгсдэлгэрийгээ Эрүүл мэндийн яамны газрын дарга болгохоор сайд С.Энхболдтой тохирчээ”, “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь П.Мэндсайханы барилгыг 40 тэрбумаар үнэлж, улсад худалдан авах тохироо хийжээ”, “Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болохоор зүтгэж байна” гэх мэдээлэл цацагдаж байв. 

Баримт 10

Засгийн газар бүрдэх, сэлгээ хийх бүрт “Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн л авч явж чадна” гэдэг PR сошиалаар цацагддаг нь нийгмийн хүсэлт гэхээс илүү Ж.Чинбүрэн гэдэг хүний сайд болох амбиц гэж харахад буруудах зүйлгүй.

Баримт 11

Тухайлбал, МАН 2020 оны УИХ-ын сонгуульд 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулан, Засгийн газраа байгуулах болоход сайдын суудлын төлөөх өрсөлдөөн болж, тэр дунд Ж.Чинбүрэн гишүүний нэр багтаж, нийгмийн сүлжээнд “Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй” гэдэг хоёр талын маргаан үүсэхэд тайлбар хийж байсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Үндсэн хуулиар Засгийн газраа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд! Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горилогч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна" гэсэн байдаг. 

Баримт 12

Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 1-ээс ахмад настнуудын тэтгэврийг нэмсэн. Эл нэмэгдэл ахмадуудын нэг хэсгийг баярлуулж, нөгөө хэсгийг гомдоосон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Учир нь, дарга даамал хийж явсан хүмүүсийн тэтгэвэр 550 мянган төгрөгөөс 1 сая гаруй болж өссөн бол хар бор ажил хийж явсан ахмадуудынх 10 хувиар өссөн. 

Баримт 13

Энэ үед УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Өглөө босоод бөөн баяр хөөр сууж байна. Яав юу болоов гэтэл тэтгэвэр 1 сая 39 мян төгрөг болсон байна, ач зээ нартаа хишиг хүртээнэ гээд сууж байна.Улс эх орноо хөгжүүлэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулсан азай буурлууд Та бүхэн минь сэтгэл хангалуун, эрүүл саруул, #элэг_бүтэн урт удаан наслаарай” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэсэн нь сошиал орчинд шуугиан дэгдээж, амжсан.

Баримт 14

Тэрбээр энэ парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилласан. 

Баримт 15

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Коронавируст халдварын цар тахлаа сурьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэг сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг санаачлан батлуулжээ. 

Баримт 16

Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 345 сая, гэр бүлийн орлого 23 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 17

Мөн тэрбээр 245 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр зуслангийн байшин, нэг нийтийн орон сууцтай. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan Murano маркийн автомашинтай. 

Баримт 18

186 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай бол 65 сая төгрөгийн үнэ бүхий газартай аж. Мөн 115 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 

Баримт 19

Түүний УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн хамгийн том ажил нь “Новартис аксесс” хөтөлбөрийн хүрээнд 19 төрлийн эмийг 1 ам.доллараар худалдан авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгодог болох санаачлага гарган оролцсон хүний нэг гэж үздэг.

Баримт 20

Эл хөтөлбөр Монгол Улсад 2022 оны сүүлээс эхлэн хэрэгжсэнээр 20-иод тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон гэсэн тооцоо бий. Ингэхдээ таван тэрбум орчим төгрийн хэмнэлт нь иргэдэд шууд утгаараа хүрсэн гэж үздэг.

Баримт 21

Мөн энэхүү 19 төрлийн эм нь хамгийн чанартай гэдгээрээ онцлогтой. “Новартис аксесс” хөтөлбөр нь буурай болон дунд хөгжилтэй орнуудад хэрэгждэг юм.

Баримт 22

Энэ хаврын чуулганаар тэрбээр Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороог даргалж, хянан шалгар сонсгол зохион байгуулсан. 

Баримт 23

Тухайн үед тэрбээр Эмийн чанар, үнийн талаар шүгэл үлээж байна хэмээн сошиад хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж байв. Үүний дараа Хянан шалгах түр хорооны сонсголыг зохион байгуулсан ч тодорхой үр дүн гараагүй. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд наймдугаар тойрогт нэр дэвшиж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэнгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    АВГАЙГАА ОРХИЖ СУВИЛАГЧТАЙГАА СУУСАН, АРД ИРГЭДЭЭС ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛЖ МӨНГӨ АВДАГ, ХУВИЙН ЭМНЭЛГЭЭ БЗД-Т АЖИЛЛУУЛАХААР БОЛСОН ШУНАЛЫН ТУЛАМ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА ХАЯЖ
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    жинхэнэ алан бомбоо
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    7 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    7 цаг 42 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    8 цаг 27 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    8 цаг 51 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    9 цаг 19 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    9 цаг 20 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    9 цаг 31 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    9 цаг 40 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    10 цаг 13 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    10 цаг 23 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 12 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    11 цаг 24 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    11 цаг 53 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    12 цаг 32 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    12 цаг 55 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    14 цаг 3 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    14 цаг 3 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    14 цаг 10 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    14 цаг 12 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    15 цаг 8 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК