НҮБ-ын судалгааны тусгай томилогдсон багийн эрдэмтэд Хүн төрөлхтний демографийн прогнозын (UN World Population Prospects) газрын зураг гэдгийг гаргаснаа өнөөдөр хэвлэлд нийтлүүлэв. Энэ прогнозоор хүн амынх нь төрөл, үхлийн төвшин өнөөдрийн байдлаараа үргэлжилбэл аль улс хэдэн жилийн настай болохыг тооцоолжээ. Тухайлбал ОХУ 800-гаад жилийн дараа буюу 2888 он гэхэд мөхөж үгүй болно гэнэ. Хамгийн түрүүнд 2628 онд Макао үгүй болох бөгөөд 2740 онд Хонконг, 2770 онд Босни Герцеговина мөхөх бол Мальта 2908, Словак 2957, Сингапур 2978, Румын 3074, Унгар, Македон улсууд 3104 онд эзгүйрнэ гэнэ. Харин Зүүн Европ тэдний араас удаалах бол Европын холбооны орнуудаас Франц, Англи, Скандинавын орнууд 40 дүгээр зуун хүртэл тэсэх аж. Тэгвэл АНУ 10000 он хүртэл наслах “төөрөгтэй” гэнэ. Харин мөхлийн аюул одоогоор нүүрлээгүй орнууд бол Африкийн бүх орон, Ойрхи Дорнод (Иранаас бусад нь), Дундад Ази, Кавказ, Афганистан, Пакистан, Энэтхэг, Монгол, Индонез, Филиппин болон Латин Америкийн орнууд (Бразил, Чилиэс бусад нь) ажээ.
Уг судалгаа нь хүн амын нөхөн үржихүйн цэвэр коэффициентэд тулгуурлан хийгджээ. Төрөлт үхэлтийн тухайн үеийн төвшинд тухайн оронд нөхөн үржихүйн насаа дуустал амьдарсан дундаж эмэгтэйн төрүүлсэн эмэгтэй хүүхдийн дундаж тоог хүн амын нөхөн үржихүйн цэвэр коэффициент гэдэг байна.