

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын үнэнч андыг Жангар гэдэг бөгөөд удахгүй зургаан сар хүрнэ. Тэрбээр Дундад Азийн хоньч үүлдрийн нохойг сонгожээ.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон нохой, ном хоёрт нугасгүй нэгэн гэнэ. Тэрбээр одоо шаргал үст чихмэл шиг харагдах нохойгоо тэвэрчээ.

Э.Алдарын хаски

“Макс” продакшны залуу жүжигчин Э.Алдар хаски нохой тэжээдэг аж. Саяхан түүний үнэнч анд нь зулзагалж таван хөөрхөн гөлөгтэй болжээ. Таван гөлөгтэй болсон түүнээс найзууд нь худалдаж авах санал тавиад байгаа аж. Зах зээлийн үнэ ханшаар хаски нохойны гөлөг нь 250-300 мянган төгрөгний үнэтэй байдаг.

Сүндэръяагийн Jacki
Рок дуучин бүсгүй Сүндэръяа Jacki хэмээх бяцхан нохойтой. Бясалгалаар хичээллэдэг, цагаан хоолтон Сүндэръяа бяцхан нохойто их хайртай гэнэ.


Цагаан хоолтон, дуучин К.Номинжингийн хувьд Анна нэртэй зодооч нохой тэжээдэг гэнэ. Сонирхолтой нь тэрбээр нохойгоо ч гэсэн цагаан хоолоор хооллодог гэнэ.

Э.Ганболорын Саша, Бэнжи
“Sweetymotion” хамтлагийн ахлагч Э.Ганболор бяцхан нохдод тун ч их хайртай. Түүнд одоогоор хоёр хөөрхөн бяцхан нохой байдаг бөгөөд тэднийгээ Саша, Бэнжи хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ.

Ая зохиогч, хөгжимчин Ц.Байдрагийн mini schnauzer тун эгдүүтэй гэнэ. “Электрон жаалын адал явдал”-ын гол дүрийн энэ нохой эзэндээ их үнэнч гэсэн.

“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго нохойд маш их хайртай нэгэн. Тэрбээр нохойгоо гангалах дуртай гэнэ.
Сэтгэгдэл (1)