Токиод болсон жүдогийн “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн
жингийн шагналын тавцанд манай гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын дээр Шохэй
Оно, Рики Накаяа хэмээх япон бөхчүүд зогсчээ. Ш.Оно алтан медалийн төлөө
барилдаанд нутаг нэгт Накаяаг иппон буюу цэвэр ялалтаар буулган авсан байна.
Өмнөх хагас шигшээ барилдаанд Х.Цагаанбаатар мөнөөх Шохэй Онод вазари оноогоор
ялагджээ. Тэрээр өрсөлдөгчийнхээ мэхэнд сөрөг довтолгоо хийж байгаад хариу
мэхэнд оржээ. Өмнөх бүх барилдаандаа өрсөлдөгч нараа ихэвчлэн цэвэр, уран гоё
мэхээр ялсан Монголын Х.Цагаанбаатар (дэлхийн чансаад жиндээ ердөө
52-т эрэмблэгдэж байгаа) жинхэнэ их жүдогийн
гайхалтай барилдаан үзүүлэх байх гэж Японы спортын хэвлэлүүд бичиж байлаа.
Энэ жингийн байр эзэлсэн дараалал:
1. Шохэй Оно (Япон)
2. Рики Накаяа (Япон)
3. Х.Цагаанбаатар (Монгол)
4. Юки Нишияама (Япон)
5. Мурат Козоков (ОХУ)
6. Ертүган Торенов (Казахстан)
7. Флорен Урани (Франц)
8. Дирк ван Тикельт (Бельги)

Сэтгэгдэл (1)