
Өчигдөр дэлхийн ДОХ/ХДХВ-ын эсрэг өдөр тохиосон билээ. Энэ өдөр Хятадын "Синхуа" агентлаг тус улсын ДОХ/ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн албан ёсны тоог мэдээлжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 1,3 тэрбум хүн амтай Хятадад 780,000 хүн ДОХ/ХДХВ-ын халдвар тээн амьдарч байна. Зөвхөн 2012 онд гэхэд 68,802 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ өвчний халдвар Хятадад тун хурдацтай өсч байгаа бөгөөд ихэнхи нь амьдарлын түвшин доогуур иргэд байгаа аж. Мөн ажилд орохын тулд ДОХ/ХДХВ-ын шинжилгээ өгдөг бөгөөд хэрэв ийм
өвчтэй нь тогтоогдвол ажилд авдаггүй байна. Тиймээс хүний эрхийн төлөө
тэмцэгчид энэ хуулийг өөрчлөхийг байнга шаарддаг юм.
Манай улсын хувьд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан 121 хүн бүртгэгдээд байгаа. Хятад, ОХУ гэсэн халдварын тархалт ихтэй орны дунд байдгаараа эрсдэлтэй бүс нутагт ордог юм.
Т.Гэрэл