Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Гадаад харилцааны яамны удирдах ажилтны зөвлөлгөөн 11 дүгээр сарын 30-нд Батлан хамгаалах яамны харьяа “Энхийн төлөө цогцолбор”-т боллоо.
Гадаад харилцааны сайд Л.Болд зөвлөлгөөни

Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Гадаад харилцааны яамны удирдах ажилтны зөвлөлгөөн 11 дүгээр сарын 30-нд Батлан хамгаалах яамны харьяа “Энхийн төлөө цогцолбор”-т боллоо. Гадаад харилцааны сайд Л.Болд зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ ГХЯ нь “Шинэчлэлийн” тодотголтой Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамны хувьд бүхий л бодлого, үйл ажиллагаа нь иргэд рүүгээ хандсан, нэн түрүүнд иргэдийн эрх ашгийн төлөө байх ёстойг онцлон, монгол хүн бүрийг улс орноо төлөөлж буй элчин сайд байх учиртайг сануулж, өнөөгийн ертөнцөд асар их чухал үүрэг гүйцэтгэж байгаа ардын дипломатийг дэмжих шаардлагатайг тэмдэглэв.
Зөвлөлгөөний үеэр Шинэчлэлийн Засгийн газраас гадаад бодлогын чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажил, гадаад харилцааны салбарын эрх зүйн шинэчлэл, АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажил зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцэв.
Зөвлөлгөөнд яамны удирдлага, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар, Сайдын зөвлөх, газрын захирал, дэд захирал, зөвлөх болон яамны харьяа байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо.
Сэтгэгдэл (1)