
Өдөрлөгөөр цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол,үр нөлөөний талаар мэдээлэл өгөх, цөмийн технологи ашиглаж байгаа салбар, байгууллагуудын үйл ажиллагааг таниулахыг зорьж байгаа юм. Нээлттэй өдөрлөгт Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын ариун цэврийн төв лаборатори, Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний төв болон “Арева” ХХК, “Оюутолгой” ХК зэрэг 20 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд танилцуулж байна.
Монголд цөмийн эрчим хүчний станц барих гэж байна, цөмийн хаягдал булшлах бололтой гэх мэтээр ард иргэдийг айдаст автуулсан мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарсан. Дашрамд онцлоход, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн цахилгаан станц байгуулахталаар ямар нэг зорилт тусгагдаагүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалыг шар нунтаг хүртэл боловсруулахаар заасанюм. Ерөнхий сайдын зүгээс “Монгол Улс цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах асуудлыг 5-8 жил, түүнээс цааш хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Ийм хугацааны дараа тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд цөмийн эрчим хүчний станц байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр боловсруулж, тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (3)