
Америкийн Мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн "Kansas City Chiefs" багийн
тамирчин Жован Бэлчер багийнхаа сургуулилт хийдэг цэнгэлдэх хүрээлэнд
амиа хорложээ

Америкийн Мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн "Kansas City Chiefs" багийн тамирчин Жован Бэлчер багийнхаа сургуулилт хийдэг цэнгэлдэх хүрээлэнд амиа хорложээ. Өчигдөр өглөө сургуулилт эхлэхийн өмнөхөн багийн менежер болон дасгалжуулагч нь түүний утсаар дуудсанаар багийнхны байрладаг нэгэн өрөөнд очиход Ж.Бэлчер чамархайдаа буу тулгасан байдалтай угтсан бөгөөд тэднийг орж ирэхэд лигт тоглох бололцоо олгосонд нь талархсан утгатай үг хэлүүтээ гох дарсан гэнэ. 25 настай Ж.Бэлчер үүнээс хэдхэн минутын өмнө өөрийн найз бүсгүй, 22 настай Кассандра Пэркинсийг буудаж хөнөөсөн байжээ. Тэд дундаасаа гурван сартай охинтой байсан гэнэ. Цагдаагийнхан түүний үйлдсэн гэмт хэрэг болон амиа хорлосон шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байна.
Сэтгэгдэл (6)