Валентины баярын оройн зоог бол энэ өдрийн хамгийн чухал хэсэг билээ. Хайртай хүндээ зориулж амтат хоол өөрийн гараар хийх эсвэл баярын өдөр болохоос өмнө амжиж ресторанд захиалга өгөх гэсэн хоёр сонголт танд бий. Хэрэв та захиалгаа өгж амжаагүй бол бид танд дараах хоолны жоруудыг танилцуулж байна.
-Стейк буюу үхрийн шарсан гол мах-
- Юун түрүүнд танд үхрийн хөлдөөсөн зузаан гол мах хэрэгтэй.
- Аяганы 1/3 хэмжээтэй “soy sauce” , тал аяга оливийн тос, 1/3 аяга нимбэгний хүчил, 2 хумс сармисийг жижиглэн хэрчиж махаа амтлаад 424 цаг байлгах хэрэгтэй.
- Дараа нь махаа амталж давсаа цацаарай.
- Галаа өөрийнхөө ямар төрлийн маханд дуртайгаасаа шалтгаалж халаагаарай.
120° F (48.8° C) = Шүүрхий мах
130° F (54.4° C) = Дунд зэргийн шүүрхий
140° F (60° C) = Дунд зэрэг
150° F (65.5° C) = Дунд зэргийн болсон
160° F (71.1° C) = Бүрэн болсон мах
- Хайруулын тавгаа 15 минут халаагаад махаа шарж эхлээрэй.
- Нэг талыг нь гурван минут шараад дараа нь галаа багасгаад перец зэрэг амтлагчуудаа нэмж 5 минут орчим байлгаарай.
Ингээд таны стейк бэлэн боллоо.
-Карбонара паста-
-Та эхлээд 220 гр Шпагетти гоймон
2 том өндөг
50 гр үрсэн пармезан бяслаг
150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах
4 хумс сармис, жижиглэж хирчсэн
Давс, перц хүссэн хэмжээгээр
2 цайны халбага жижиглэсэн шинэ яншуй навчыг бэлдээрэй.
- Буцалж буй давсалсан устай саванд гоймонгоо чанаж бэлтгэнэ; 1/2 аяга буцалсан усыг нөөцөлж авна.
- Жижиг саванд өндөг, пармезан бяслаг сармисаа хийгээд холиорой.
- Том хайруулын тавгийг дунд зэрэг халаана. 6-8 минутын турш гахайн махаа хүрэн болтол нь шарна.
- Сармисаа дээрээс нь хийгээд анхилуун үнэртэй болтол ойролцоогоор 1 минут хутга. Дараа нь галыг нь хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулна уу.
- Гоймон дээрээ өндөгний хольцыг хийгээд зөөлөн холино. Дараа нь давс, перцээр амтална. Нөөцөлж авсан гоймонгийн усыг бага багаар нэмээрэй.
Ингээд таны амтат паста бэлэн боллоо.
-Нимбэгээр амталсан загас-
- Эхлээд 1 том лемон
4 ширхэг жижиглэж хэрчсэн хулд загас
Давс, хар чинжүү, оливын тос, 1 жижиг сонгино
3 хоолны халбага цуу
1 цайны халбага жижиглэсэн шинэ яншуй навчыг бэлдээрэй.
-Шарах шүүгээгээ халаах хоорондоо нимбэгээ зүсэж 4 4 ширхэгээр махаа жигнэх тавган дээрээ тавьж дээрээс нь махаа тавьж үлдсэн нимбэгээ шахаж махан дээрээ шүүсийг нь дусаана.
- Махан дээрээ давс, оливын тосоо хийгээд урьдчилан халаасан шарах шүүгээндээ 16-18 минут жигнээрэй.
- Энэ хооронд сонгиноо цагираг хэлбэртэй хэрчээд халуун усаар зайлж угаагаад хатаагарай.
- Хатаасан сонгино, цуу, яншуй, давсыг хольж бэлэн болсон махан дээрээ тавиад өнөөдрийн хоол тань бэлэн боллоо.
Сэтгэгдэл (1)