МСНЭ-ийн Ерөнхийлөгч, ТВ5 Телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар агсантай салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдэж байна.
"Сэтгүүлч хүн зүрх сэтгэлдээ ойрхон явах хэрэгтэй" хэмээх үг бий. Энэ л үгийн эзэн болж, дуусашгүй эрмүүн зүтгэл, эрэлхэг сэтгэлээр бидний дунд оршиж асан нэгэн бол тунгалаг нүдэт, цээл дуут Ө.Отгонбаатар билээ. Хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс эхэлсэн тэртээ холын замын гэгээ шударга үнэний дуу хоолой болон цуурайтсан нь, 10 дахь жилдээ ТВ5-аар овоглож, дэлгэр монгол орныхоо ард түмэнд мэдээллийн хөтөч хийж, телевизийн салбарын ч "тод од" явсан нь цаг хугацааны эргэлтэд арилшгүй ул мөр болон үлдэх нь үнэн буй за.
Сэтгэгдэл (1)