Том малын зүй бус хорогдол 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 мянгаар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга,үхэр 2.2мянга, адуу 1.9 мянга , тэмээ 17 толгойгоортус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлж байна.
- Баян-Өлгий аймагт 2.9 (17.3 хувь),
- Ховд аймагт 2.9 (17.0 хувь) мянга,
- Хөвсгөлаймагт 2.3 (13.9 хувь) мянга,
- Увс аймагт 1.9 (11. 1 хувь) мянга,
- Завхан аймагт 1.3 (7.5%) мянга,
- Говь-Алтай аймагт 1.1 (6.8хувь) мянга,
- Архангайаймагт 1.1 (6.3 хувь) мянга,
- Хэнтийаймагт 1.0 (5.7 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 85.6 хувийг эзэлж байна.