Уншигч та бүхэнд амралтын өдөр болох үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
-Grandeur gala concert-
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2025.03.29 17:00
Тасалбар: 60-100.000 төгрөг
Тайлбар: "GRANDEUR" гала концерт нь Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал, М.Нямтайван зэрэг бүжиг дэглээчдийн цоо шинэ бүтээлүүдээс гадна Nomadic ballet productionны шилдэг уран бүтээлүүдээс тоглогдох болно. Бидний авъяаслаг уран бүтээлчид та бүхэнд бүжгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлэх болно гэдэг итгэлтэй байна. Хаврын энэ сайхан өдөр манай тоглолтонд хүрэлцэн ирж, балетын ертөнцөд хамтдаа аялахыг урьж байна.
-Games show-
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2025.03.29 16:00
Тасалбар: 30-35.000 төгрөг
Тайлбар: Гар утасны зөв зохистой хэрэглээний талаарх сэдэвтэй жүжигчилсэн Games Show тоглолтонд хүүхэд багачуудаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Mobile legend тоглоомын дүрүүд:
- Juggling
- Pubj тоглоомын дүрүүд
- Super Mario
- Magic show
- Squid game үзүүлбэр
- Акробатын гайхамшиг
- Гэрэлт шоуны хэсэг
- Mind Craft
- Аварга робот Bummblebee болон Ironman
-Хайр гэрэлтсэн 35 жил-
Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2025.03.29 14:00
Тасалбар: 30.000 төгрөг
Тайлбар: МУСТА, БТА, Хөгжмийн багш Ш.Янжмаа-ийн "Хайр гэрэлтсэн 35 жил" тоглолт 2025 оны 3 сарын 29-ний 14:00 цагаас МҮЭ.ийн СТОрдонд болно.
-"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт-
Хаана: ГАН ЗАМ ПАЛАС
Хэзээ: 2025.03.29 17:00
Тасалбар: 55.000 төгрөг
Тайлбар: Цагаан лавай чуулгийн "NOMADIC LEGEND"ардын урлаг,өв соёлын тоглолтоо сар бүрийн тодорхой хуваарьт өдрүүдэд 18.00 цагт тоглож байна.Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг,ардын бүжиг,бие биелэгээ,хөөмий магтаал,морин хуур,цамын бүжиг,уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.