зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрд хэрэгтэй зайран

2012-12-06
0
ЖИРГЭХ
Монголын тайз, дэлгэцийн  урлагийн нэрт төлөөлөгч, алтан үеийн аварга жүжигчдийн нэг нь  БНМАУ-ын Ардын жүжигчин Чимэд-Осор билээ.  Чухам түүний амьдрал, уран бүтээлийн амьд  домог эдүгээ үргэлжилж буй учраас биднийхээ сэтгэлд өнөө ч гэсэн хайрлагдсаар байдаг билээ.
Монголын тайз, дэлгэцийн  урлагийн нэрт төлөөлөгч, алтан үеийн аварга жүжигчдийн нэг нь  БНМАУ-ын Ардын жүжигчин Чимэд-Осор билээ.  Чухам түүний амьдрал, уран бүтээлийн амьд  домог эдүгээ үргэлжилж буй учраас биднийхээ сэтгэлд өнөө ч гэсэн хайрлагдсаар байдаг билээ.

Дэндэвийн Чимэд-Осор насан залуугаараа театр, киноны урлагт биеийн хүчин үнэлж хөдөлмөрлөснөөс хойш 40 гаруй жил урлагийн баян ертөнцөд өөрийн өргөө гэрийнхээ хана буйрлаж, тооно өргөхдөө дагалдан жүжигчнээс Ардын жүжигчин хүртэл өсч өндийжээ.

Д. Чимэд-Осор жүжигчин бид хоёр насны зөрөө ихтэй боловч үе тэнгийн юм шиг найз нөхөд байсан. Бие биенээ үгүйлдэг эрж хайдаг, санал бодлоо солилцдог андууд байсан билээ. Энэ хүн жинхэнэ жүжигчний амьдралаар насан турш амьдарсан тул тэр чигээрээ амьд нэвтэрхий толь шиг байв. Энэ хүн ой сайтай, ухаалаг нэгэн тул над мэтийн юм үзэж, нүд тайлаагүй балчир хүмүүст амьд лавлах, зоригжуулагч байлаа. Энэ хүн орчин үеийнхээ амьсгалаар ямагт амьсгалж байсан тул урлагийг үнэлэх, хайрлах сэтгэлийг байнга дэврээж байлаа. Энэ хүн залуучуудад хайртай байсан тул тэднийг ямагт дэмжиж, халамжилж байлаа.

Д. Чимэд-Осор сэтгэлийн  тэвчээртэй, гайхалтай хатуужилтай хүн байв. Далан насны босгонд хоёрхон жил дутуу байхдаа “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэнд тоглохдоо сэтгэлийн хүчийг гайхалтай, тод томруун гаргасан юм.

Алдарт жүжигчин Д. Чимэд-Осортой танилцсан маань тэртээ 1976 он билээ. Тэр  үед би УБДС-ийн оюутан байлаа. Манай ангийн оюутан Шагдарсүрэнгийн Гүрбазар “Эх бүрдийн домог” кинонд тоглож олон танилтай болсон тул би дагаж кино үйлдвэрт очдог болов. Нэг өдөр кино үйлдвэрийн хуучин байрны дэргэд туранхайвтар буурал хүнтэй уулзуулж,
-“Эх бүрдийн домог”-ийн шүүмж бичдэг залуу гэж танилцуулсан нь мөнөөх алдарт Чимэд-Осор  байлаа.
-За тэгээд шүүмжлэгч хүү юм биз дээ гээд  тэрбээр ер бусын гярхай нүдээ гялтгануулан жартайж янз үзэж турших байдалтай цоо ширтэхэд би байж суух газраа олохгүйд хүрэв. Ингэж  жүжигчин Д.Чимэд-Осортой нүүр хагаран танилцсан билээ. Түүнээс хойш байн байн уулздаг болж гэр орноор нь очиж ярьж хөөрдөг нэгэн болов. Дотносож танилцаад ирэхээр хүн сайтай, нийтэч хөгжилтэй, ухаалаг хүн байлаа. Гэрт нь очихоор их дуртай.

-Ээж ээ, цай гэж товчхон хэлнэ. Эхнэрийгээ хүндэтгэж хүүхдүүд шигээ дууддаг хачин зантай хүн байв. Тэгээд л ярилцана. Яриа маань театр, киноны урлаг, амьдралын аар саар зүйл, намтар түүх ер нь л юм бүхэн л хамрагддаг байлаа. Д. Чимэд-Осор маань өөрөө олон талын авьяас билэгтэй, хичээл оролдлоготой хүн учраас тэгдэг ч байсан байж болох юм. Театр, киноны тухайд нэрт ахмад жүжигчдийн тухайд бол түүний амнаас унасан үг бүхэн алт байлаа. Гэтэл ярианы сэдэв, хүрээ, далайц нь зөвхөн үүгээр тогтох юм биш. Тэр бол шүлэг бичдэг, хэдэн хөөрхөн дуутай хүн байлаа. Бүүр 1930-аад оны дундуур уран зохиолын уралдаанд оролцон байр эзэлж “Уран зохиолч” цолоор шагнагдаж байсан зохиолч байлаа. Энэ чиглэлээр төдий л дагнан оролдоогүй мэт боловч зөндөө олон уран бүтээл туурвисан, тухайлбал “Тамирын охин”, “Оросын гарам” зэрэг хэд хэдэн кино тууж бичсэн, нийтлэгдээгүй болохоос олон шүлэгтэй хүн юм.

Д. Чимэд-Осор бас театрын судлалыг хөгжүүлэхэд биечлэн ноцолдсон хүний нэг билээ. 1946 онд Ё.Гомбодоржтой хамтран нийтлүүлсэн “Жүжигчний ажиллагаа” ном нь саяхан хүртэл жүжигчний уран чадварын цорын ганц ном байлаа. Сурах бичгийн шинжтэй ийм ном жүжигчдэд хичнээн их хэрэгтэйг энэ бүтээл нь хамгийн яруу сайхнаар сурталчлан таниулсан юм. Энэ номоо шинэчлэн бичих талаар их ярьдаг байсан сан.

Д.Чимэд-Осор бол ардын дуу судлаач юм. Тэр дууны түүвэр эмхтгэл гаргалцаж байсан. С. Цоодолтой хийсэн энэ эмхтгэл одоо судалгааны нэн чухал хэрэглэгдэхүүний нэг болжээ. Өөрт нь хувийн цуглуулга ихтэй. Гол нь дууны үгийг язгуур эх хэлбэрээр нь мэдэх бөгөөд аяыг нь гаргуун сайн мэднэ. Ялангуяа баруун монгол ардын дууны талаар багагүй зүйл цуглуулан судалж шинжилсэн. Тиймээс ч дуунуудын хоорондын ялгаа, адил төстэй зүйл төдийгүй зохиогдсон домгоос нь ч ярьдаг байсан.

Эдгээр мэдлэг, хуримтлуулсан их туршлага, ажиглалт нь юугаар ч орлуулж болшгүй эрдэнэс юм. Сүүлийн жилүүдэд өөрийнхөө оюуны энэ их баялгаас үр хүүхэд, нөхөд хамтран зүтгэгчиддээ үлдээх гэж ихээхэн хүч чармайлт тавьсан. Түүний үрээр магнитофоны бичлэг, амаар дуудан бичүүлсэн зүйлс, өөрийн бичсэн дурсамж нэлээд үлдсэн юм. Гол зүйлсээ ном товхимол болгох ч гэж их чармайсан. Өөрийнхөө тухай баримтат киноноо чадал тэнхлүүлэн үедээ хийж амжсан.

Д. Чимэд-Осор жүжигчний хувьд надад анхдагч болсон дурсамж багагүй бий. Бидний биеэр үзээгүй  гуч, дөчөөд оны өвөрмөц цаг үе, хожмоо алдаршин нэр цууд гарсан жүжигчдийн идэр залуу насны явдлууд, уран бүтээлийн онгод цалгисан ид оргил үеийн тухай өвгөний яриа надад анхны сэрэл ойлголтыг өгч тухайн цаг үед аваачих шиг болдогсон.

Цагааны Цэгмидийн тухай ярих дуртай. Түүний тухай ярих бүрдээ “Алтан Цэгмид” гэж дуу алддагсан. Өөрөө бол бас л шижир алт л даа. Тэрбээр Д. Ичинхорлоогийн Тоо хуар, Ц. Цэгмидийн Хүрээ Нямжавын яриа, мөнгө тоолж буй хэсгийн тухай хэд хэдэн удаа ярьсан. Үнэхээр “Нүгэл буян” киноны энэ хэсэг жүжигчний уран чадварын өндөр түвшинг илтгэдэг. Түүний найруулагчийн ур ухааныг “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг олон киноноос төвөггүй харж болно.

“Нүгэл буян” кинонд содон хэсэг олон бий. Хүрээ Нямжав, Тоо хуартай ярилцаж охиныг нь оролдох, шалиглах талаар үгсэн хуйвалдаж байна. Нямжав (Ц.Цэгмид) байдал тодорхой болмогц гарынхаа алгаар амаа даран түс хийтэл инээн маяглах нь дотоод сэтгэлийн хөөрөл, тачаалыг илтгэх бөгөөд энэ л үед Тоо хуар (Д. Ичинхорлоо) гол зорилго болсон үнэ хөлс буюу мөнгөө хэлж байна.

-Нямзав! Чи хүрээ хүн байж юмны учрыг мэдэхгүй байна  гэж үү?
-Юу билээ.
-Өнөө орой юм бэлдэх хэрэгтэй байдаг юухан хээхэн.... гэхэд Нямжав гэнэт ухаарсан хүн болж,
-Аа тийм үү хэмээн эргэн харж хэдэн мөнгөн янчаан гарган Тоо хуарыг хагас тойрч дээш тэнийлгэсэн алган дээр мөнгөө нэг нэгээр нь эмхэрлэдэн цувуулж өгдөг.

Энэ хэсэгт зохиолд ширхэгчлэн дурдаагүй үйлдлийг дүрийн логик сэтгэлгээгээр тодруулан гаргаж баяжуулсан тэр аварга жүжигчдийн уран чадвар, авьяас билгийн тодрол харагддаг. Энэ нь уг киноны найруулагчаар ажилласан Д.Чимэд-Осорын шууд оролцоо, санааны биелэл, тавил байсан нь тодорхой. Мөн киноны Тоо хуар охиноо үдэж явуулж буй хэсгийн зураг авсан тухайгаа ярьж байсан.

-Ичинхорлоо маань болоогүй байна гээд зураганд орж өгдөггүй. Хэд хонолоо. Охиноо явуулахдаа боддог монолог, үс нь сэгсийн босч явж буй айхтар хүнд хэсэг бий шүү дээ. Тэгээд бэлтгэлээ хангачихаад би өрөөнд нь орлоо. Тэгээд намайг,
-Ичинхорлоо, гучин хэдэн оныг санаж байна уу. Шүүх хурал, Ядамсүрэн, хар арааживаар юу ярьж байлаа гэтэл Ичинхорлоо дүрсхийж,
-Дуу чи. Юу гэнээ! хэмээн босоод ирсэн. Тэгээд тасалгаанаас нь гарахад би өөрийн эрхгүй сүрдэн биширч “мотор” хэмээн дохиж билээ гэж Д.Чимэд-Осор ярьж байсан. Энэ хэсгийг ганцхан дубль авсан гэдэг. Тэгээд л шилдэг кадрын нэгэн болон үлдсэн нь юутай ховор тохиолдол вэ?
Энэ бүхэн нь Д.Чимэд-Осорын найруулагчийн ажлын гол шинж нь болох жүжигчинтэй ажиллах өвөрмөц сайн тал, кадр бүрийг детальчлан авч нарийн ханддаг өвөрмөц арга барилыг харуулж байна. Өөрөө жүжигчин учраас жүжигчнийхээ зан байдал, хувийн явдлыг бусдаас илүү мэдэрдэг, жүжигчин хүн  дүрдээ хэрхэн уусан шингэсэн зэргийг нэгд нэгэнгүй гярхай ажиглаж чаддаг нь найруулагчийн сонин шийдлийг төрүүлдэг нь ажиглагдаж байна.

Ардын жүжигчин Д. Ичинхорлоо бол алтан үеийн сор нь байлаа. Мэдээж тэд амьдрал, уран бүтээлээрээ нэгэн цаг үеийг хамтдаа бүтээсэн юм. Д. Ичинхорлоо тэдний охинд жигтэйхэн хайртай байжээ. Тэр тухай Д. Чимэд-Осорын гэргий Ш. Дондов сонирхолтой дурсамж ярьсан юм. Тэрбээр,
-Нэг удаа Ичинхорлоо гуай “Би ганц удаа дурлаж үзсэн. Тэр нь Чимэд-Осорын охин” гэж олны өмнө ярьсан. Ирэх болгондоо чихэр жимс авчирна. Үнсэж үнгэнэ. Намайг залуу хүн өмсөж зүүх юмаа эдэлж хэрэглэж бай гэж ятгадаг байв. Өөрөө ч цэмцгэр, гоё хүн байсан. Нуруу тэгш, гуалиг, хувцсаа сайхан тохируулан өмсөнө. Энх тайвны гүүрэн дээгүүр голдуу л алхаж явна. Ажилдаа явж байгаа нь тэр. Гэр нь 120 мянгатад байсан. Драмын театр хүртэл тийм ч хол биш дээ. Тэгж явахад нь автобусаар яваа хүмүүс цөм л эргэн хардаг байлаа гэж билээ. Энэ мэт яриа ньсүүлдээ  хүнд өвчтэй  өвгөн дээр ирсэн хүн сэргэлэн цовоо ороосой гэсэн бодол тээх болсныг би мэдэх юм.

Д. Чимэд-Осор  абугай би хоёр  ДУАТ-т архив үзэхээр очиж билээ. Тэгэхэд Чимэдээ маань ахмад арван жүжигчний тухай баримтат кино хийхээр хөөцөлдөж байсан үе нь юм. Тэд цөм насан өөд болсон хүмүүс бөгөөд монголын театр, кино урлагийн түүхийн хөгжлийн оргил хэсгүүдийг нуруундаа үүрч явсан уран бүтээлчид байв. Үүнд Цагааны Цэгмид, Дашзэвэгийн Ичинхорлоо, Шороотын Цэвээн, Ерөөлтийн Гомбодорж нарын арван хүн байсан. Яг бид хоёрын тэгж явсаны дараахан Билэгийн Мижиддорж нас барахад өвгөн маань ихэд харамсаж “арав бус арван нэгэн хүн боллоо” гэж байсан. Драмын театрт очоод зураач Гүрдорж гуайтай уулзсан. Түүнд ахмад жүжигчдийн гэрэл зураг нэлээд их байдаг юм байна. Тус тусад нь цаасан уутанд хийсэн гэрэл зургуудыг өвгөн маань шуналтайяа харж хэн хэний зураг болох, ямар жүжгийн ямар хэсэг болохыг дор дор нь хэлж ярьж ялгаж байв. Бидний үеийнхэн бол тэдгээр гэрэл зургуудыг яахин тэгж амар хялбар ялган салгах бөгөөд зураг бүхний тайлбарыг хийх гэж их ажил ундарч эрэл сурал болно. Тэгэхэд өөрийнхөө хойморт буй жаазтай зургийг тайлбарлаж буй эзэн хүн шиг суухыг хараад “амьд лавлах” гэсэн бодол маань улам бүр батжиж билээ.

1930-аад оны дунд үеэс эхлэн жүжигчдийн гэрэл зураг мэр сэр тааралдах боловч тэр нь тэр бүр зүүлт тайлбар байхгүйн харгайгаар бидний үеийнхэнд оньсого мэт болоход хүрчээ. Манай театрын урлагийг үүсгэн байгуулсан  А.А. Ефремов, В.А. Борейшо найруулагч нар холч ухаантайн улмаас шинэ тоглосон жүжгийн нээлт, хаалт,  тоглолтын явцыг фотогоор авч байсан нь тодорхой бөгөөд түүнийг бүрэн хадгалан үлдээгүй нь юутай харамсалтай билээ.

-Уран бүтээлчдийнхээ өвийг хадгалах, хамгаалалтанд авах талаар залуус та нар бодох цаг болжээ. Ямар сайндаа би мэдэхийн хувьд энэ хэдэн жүжигчдийнхээ тухай бага боловч баримтат киноны хэлбэрээр үлдээе гэж бодохов дээ. Гэтэл бэрхшээл их тулгарч байна гэж Д.Чимэд-Осор абугай гунигтайхан ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.
-Жүжигчдийн дуу хоолойг шингээсэн хальс бичлэг алга. Ийм зүйлгүйгээр тэдний уран бүтээлийг судална гэдэг мөн бэрх ээ. Ялангуяа залуу жүжигчдэд энэ л гол сургууль судлах зүйл болно шүү дээ гэж Д.Чимэд-Осор нэмж хэлсэн.

Үнэндээ театрын урлаг бол өвөрмөц бөгөөд өв санг нь зохион байгуулалттай үлдээж авахгүй бол дахин нөхөгдөшгүй юм. Номыг уншиж, хөгжмийг сонсож, киног үзэж хэзээ ч болно. Гэтэл театрт жүжгийг зөвхөн тухайн цагт нь л тайзнаа амьдаар  нь үзэхээс өөр боломжгүй. Үүгээрээ театрын урлаг гайхамшигтай. Уламжлал, шинэчлэлийн энэ тансаг агаад давтагдашгүй холбоог театрын урлагт он цагийн хэлхээсэнд л олж харах боломжтой. Тэгвэл өнгөрсөн үеэ эргэн харахад театрын хувьд одоо бидэнд ямар өв үлдэв ээ. Данзанравжаагийн театр, Цагаан Цэгмидийн тайзны уран чадварын мөн чанарыг  нь хаанаас, юунаас үзэж, мэдэрч, таашааж болох вэ?

Ийм л зүйлс Д.Чимэд-Осорын санаа сэтгэлийг зовоож байсныг би мэдэх юм. Ахмад  уран бүтээлчдийн талаарх баримтат кино хийхэд хориг саад тавьж элдэв шалтаг тавьж байсан тэр хүмүүс хэн байв. Энэ баримтат киног хийхээр олон жил хөөцөлдөөд эцэст нь урам хугарч хойш нь тавихад хэн хүргэв. Тэр хүмүүс одоо тийм гэм хийж, гай тарьсанаа марчихсан л яваа.  Хэрвээ энэ кино хийгдсэн бол нэгд, нүдээр үзэж, хамтран ажиллаж байсан хүний амьд бодитой дурдатгал, хоёрт,  тухайн цаг үеийг ойлгох судалгааны хэрэглэгдэхүүн болох ёстой байв. Үүнийг Д.Чимэд-Осор дээд зэргээр болгон ухамсарлаж байсан билээ.

Монголын урлагийн ажилтны холбооны III их хурлын дараа уран бүтээлчдийн ярилцлага болсныг би санаж байна. Түүн дээр дөнгөж энэ жил сургууль төгсөөд ирсэн залуу жүжигчин Р. Мөнхсайхан:
-Бид ахмадуудаа судалмаар байна. Гэтэл тэдний тухай анкетаас өөр зүйл бидэнд мэдэгдэхгүй байна гэж ил цагаанаар шулуухан хэлж билээ. Үнэндээ ч тийм юм чинь дээ.
Д.Чимэд-Осор урлагийн өв уламжлалын тухай олон зүйлийг эргэцүүлэн  явсан. Микеланжелогийн “Уран бүтээл гэгч үр хүүхэд минь буюу” гэсэн үгийг байн байн хэлдэгсэн. Тэгээд жижиг дэвтрээ дэлгэн уран бүтээлийнхээ жагсаалтыг үзүүлнэ.

-Би 106 дүрд тоглосон. Ийм нас наслахгүй боловч учиртай юм. Цөм л миний үр хүүхэд шүү дээ гэж тэр  сэтгэл хангалуун хэлнэ. Туулсан амьдрал, бүтээсэн бүтээл нь хэнд ч чамлагдаагүйн учир ингэж ярилгүй яахав. Гэхдээ энэ бүхэн түүний хувьд үг яриа, санал сэтгэгдэл болохоос бус үнэндээ дүр бүтээх үйл явц үргэлжилсээр байлаа. Тэтгэвэрт гарснаасаа хойш кинонд орохгүй л маягийн юм ярьдаг байсан боловч өөрөө үнэндээ зүгээр сууж чаддаггүй, найруулагчид ч түүнийг зүгээр суулгадаггүй байв. Хэзээний л тийм ч кино, ийм ч кинонд очлоо гэж явна.

-Бие тань дийлэх юм уу, болох юм уу гэхэд
-Гайгүй дээ л гэдэгсэн.
Кино үйлдвэрийнхэн ч энд ч хэрэгтэй, тэнд ч шаардлагатай хэмээн утасдаж зөвлөх, туслах ажилд бишгүй дайчилна. Биеэ бодвол тэр бүхэнд яваад байх шаардлагагүй байсан боловч төрөлх байгууллагынхандаа “үгүй” гэж хэзээ ч хэлж байсангүй.  
Бие нь муудчихаад байхдаа телевиз болон кино үйлдвэрийн бүтээлд зэрэг яваад бүр ядарчихсан юм. Тэгэхдээ ялархаж, гунирхсан,  тэр ч байтугай гол шалтгаан тэр болсныг мэдсээр байж тийм аяс хэзээ ч цухуйлгаагүй юмдаг.
-Би хүү, охиндоо хамаг юмаа хэлж өгч байгаа. Юмыг маань цэгцлэг. Заримдаа магнитофонд ярьдаг. Өөрт амар юм гэж Д.Чимэд-Осор абугай жил гаруйн өмнө ярьж байснаа давтсанаа,
-Миний юм гэж юухан байхав дээ. Гэхдээ үр хүүхдэд маань хэрэг болог хэмээн тэр өөрийнхөө энэ яриагаа даруухнаар залруулж билээ.

Ахмад жүжигчид, уран бүтээлчид өв уламжлалаа үлдээх талаар ингэж санаа тавьж байвал сайнсан. Хүний оюун ухаанд буй өв сангаас илүү баялаг гэж юу байхсан билээ. Гэтэл тэр оюуны баялгийг “ашиглалтад оруулахад” сэтгэлгээний хориг саад тавьж буй механизм байсаар байгаа нь юутай гунигтай вэ. Тухайлбал, Чимэд-Осор жүжигчний бодож сэтгэж байсан баримтат кино, дурсамж, уран чадварын тухай номыг цаг алдалгүй нийтийн хүртээл болгосон бол хичнээн үр нөлөөтэй байхсан билээ. Ахмад бусад уран бүтээлчид маань нэгийг хэлж, хоёрыг сануулж байсан бус уу?

Д. Чимэд-Осор бол ой сайтай хүн билээ. Ямарч тохиолдолд тоглож байсан жүжгийнхээ ролийн үгийг шууд л урсган хэлнэ. Тэр ч байтугай хамтран тоглогчийнхоо үгийг ч нэг бүрчлэн үсэгчлэн хэлдэгсэн. Тэртээ олон жилийн өмнө, тухайлбал дөч, гучаад оны үед тоглож байснаа дүрээ өнөөдөр ахин тоглох гэж байгаа юм шиг бэлэн зэлэн  байх нь гайхал төрүүлдэгсэн. “Талын баатар” жүжгийн Чогдон хувилгаан, “Орос хүмүүс”  жүжгийн Розенбергийн тухай үе үе ярина. Ер нь өөрийнхөө уран бүтээл төдийгүй бусдын уран бүтэлд гярхай ханддаг, тэр бүхэнд өөрийн дүгнэлт хийчихсэн хүн шиг санагддаг. Зарим ахмад алдартангуудтай уулзаж сурвалжлахад бусдыг бүү хэл өөрийнхөө бүтээл туурвилынхаа тухайд ч будилах нь цөөх биш тохиолддог. Насны намар хүйшлэн байна уу гэхээс илүүтэй уг хүний хувийн зохион байгуулалт, эмх цэгц, эргэцүүлэх ухааны бяр л дутаад байх шиг санагддаг.

Харин Д. Чимэд-Осорын  тухайтад уран бүтээлийн үнэ цэнийг ч гайхалтай мэдэрдэг, түүнээ цаг үеийн гинжин хэлхээнд тавьж шалган магадалдаг хүн байлаа. Цагааны Цэгмидийн уран бүтээлийн гайхамшиг нь монголын театрын хөгжлийг тодорхойлж байсныг ярихдаа бусад уран бүтээлчдийн харилцан шүтэлцээнд, тэр холбоонд нь ярьдаг байсан. Театр нийлмэл урлаг учраас тэр дундаас овойн гарсан хүн хамтын оюун санааны, уран чадварын түвшингийн үр хөврөлөөс дэлбээлэн ургасан цэцэг байдаг нь тодорхой. Уран бүтээлийн өрсөлдөөн гэхээсээ бие биенээ нөхөх чадвар,  авъяасыг хайрлах, авъяастныг тодруулах замаар мэдлэг боловсролын дутуу, сэтгэлгээний хориг саадыг гэтлэн давж чаддаг уран бүтээлч чадвар нь  алтан үе гэгддэг ахмад жүжигчдийн нэгдмэл шинж, онцлог нь байлаа. Д. Чимэд-Осор энэ бүхнийг залуучуудад ярьж сурталчилдаг байсан нь чухал өв байж дээ.

Д. Чимэд-Осор  ой сайтай, сэргэлэн сийрэг ухаантай хүн байсан боловч жижиг тэмдэглэлийн дэвтэрт тоглосон роль, бүтээлийнхээ жагсаалтыг жирийтэл бичдэг нямбай нэгэн байв. Өөрөө бол түүнээсээ зөрж,төөрч будилна гэж ярихгүй л дээ. Гэхдээ хааяа лавлан харж бататгадаг. Хувийн зохион байгуулалт сайтай хүн учраас уран бүтээлийн сан хөмрөг хаана, хэнд байгаа нь тов тодорхой. Тухайлбал, тэрбээр шүлэг бичсэн жижиг хар дэвтэрээ надад өгч хадгалуулсан. Түүнийг нь хүүхдүүд нь мэдэж байгаа.  Уйгаржин монголоор шастирлан өрж эгнүүлэн цэвэрхэн бичсэн шүлгийг нь үзэхэд үнэхээр цэгцтэй. Дуу хоолой сайхан тул шүлгээ хүнгэнүүлэн уншихыг сонсоход урамтай байдаг. Д. Чимэд-Осорын олон талт авъяасаас хүмүүс зөвхөн нэг талыг нь буюу жүжигчний хөдөлмөрийг нь л мэддэг, түүгээр нь үнэлдэг юм шиг. Гол хөдөлмөр нь тэр учраас арга ч үгүй юм биз. Гэвч уран бүтээлийн бусад шинжийг танин мэдэхгүйгээр түүнийг гүйцэд таних боломжгүй юм.

Би анх Д.Чимэд-Осор абугайг шүлэг бичдэгийг нь өөрөөс нь олж мэдээд ихэд гайхан балмагдаж, бас баясаж билээ. Балмагдсаны учир нь огт санаанд оромгүй зүйлийг гэнэт сонссоноос, баясаны учир нь биширснээс биз. Тэрбээр “Орхон авхай”, “Хунгийн дэгдээхэй” зэрэг уянгын шүлэг, Хиросимагийн атомын бөмбөгийн дэлбэрэлтийн тухай улс төрийн шүлгээ унших дуртай байсан. Сэтгэлийн хөдөлгөөн, үйл явдал, үзэгдэл юмст хандах шүлэгчийн хандлага нь тод бөгөөд түүнээ хүнлэг чанар, хүнч бодлын үүднээс бясалгалын аясаар бичсэн нь надад сонин сэтгэгдэл төрүүлдэг байлаа.

Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотноо Дундговь аймгийн соёл урлагийн арав хоногийн ажил зохиогдоход “Хунгийн дэгдээхэй”  дууг нэг залуу дуулж билээ. Энэ нь Д. Чимид-Осорын  “Хунгийн дэгдээхэй” шүлэгт Мяасүрэн ая хийж амилуулж буй нь тэр байж. Тоглолтын дараа өвгөн буурлын сэтгэгдлийг сонсоход,
-Яахав, сайхан дууллаа. Уг нь эмэгтэй хүн дуулах ёстой байсан юм гэж билээ.

Д. Чимэд-Осор “Малчин бүсгүй” дууг залуу зандан үедээ хайрлан явсан нэгэн эмэгтэйд зориулснаа сэтгэл хөдлөн ярьдагсан. Идэр залуугийн явдал, нутгийнхаа уул усаар хэрэн тэнэж явснаа энэ дурдатгалтайгаа холбон ярьж байсан. Хүний сэтгэлийн нандин сайхны бэлэгдэл болсон тэр бүсгүй нүдэнд харагдах шиг болсон. Юутай ч эгэл даруу, цэвэр ичимтгий монгол бүсгүйн дүр сэтгэлд ургана.

-“Малчин бүсгүй” дуу маань олон жил дуулагдаж байна. Тээр жил гадаадын нэг дуучин хачин сайхан дуулж билээ. Энэ дуу чинь миний бичсэн нэг жижиг жүжгийн доторх дуу юм шүү дээ гэж Д. Чимэд-Осор хуучлан байж билээ.

Д. Чимэд-Осор абугай сэтгэл алдан дурлаж явсан хүнийхээ тухай үе тэнгийнхээ хүнд ярьж байгаа мэт хуучлан ярьдаг байсан. Тэр дундаас үзтэл нүд нь сэргэж сэтгэл бахдан ярьдаг хүн нь Ш. Дондов байлаа. Өөрөөсөө хориод насны дүү энэ ханьтайгаа учирч олон жил амьдрахдаа өрх гэрийн жаргалд умбаж яваадаа бахархдагсан.

-Миний энэ зэрэгтэй яваа чинь үүний л ач шүү дээ гэж эхнэрийнхээ байхгүйд шивнэн хэлдэгсэн. Харин халамцуухан үедээ бол бараг хашгирч байгаад л ярина. Нээрээ л Д. Чимэд-Осорын уран бүтээлийн жаргал зовлонг хамгийн түрүүн хуваалцдаг, санал бодлоо дотночлон ярьдаг, амьдралын турш тулах багана болж яваа хүн нь түүний эхнэр нь билээ.

-Чимэдээ бид хоёр...гээд л Дондов эгч үгээ эхэлнэ. Хөгжилтэй, дурсгалтай үеэ ярина. Гэр бүлийн энэ аялаг тавлаг байдал нь Ардын жүжигчин хэмээх өндөр цолтны их хөдөлмөрийн арын алба, сэтгэлийн тамир тэнхээний эх булаг байлаа.

Д. Чимэд-Осор гуайтай ойртон нөхөрлөхөд амархан мэт санагддаг. Яагаад гэвэл хөдөлмөрийн нь үр дүн нийтэд ил тод байдаг жүжигчин хүн хэнтэй ч үгээ амархан ололцдог хүн билээ. Ер түүнтэй уулзсан хүн заавал чиг шинэ зүйл олж сонсдог. Ялангуяа сэтгүүлч хүн бол ганзага хоосон буцна гэж үгүй. Харин тухайн хүний чадвараас шалтгаалж өөрийнхөө шанаганы хэрээр хутгах нь мэдээж.

-Жүжигчний хөдөлмөрийн онцлогийг юуны өмнө сайн мэдэх хэрэгтэй. Хүнд, өвөрмөц ажил шүү. Сэтгэлийнхээ цусыг юүлж байж дүр бүтээнэ. Жинхэнэ дүр бүтээнэ гэдэг амар хэрэг биш. Түүнийг чинь бид хамтран үзэж, хамт туулан давах хэрэгтэй байгаа юм шүү дээ гэж Д. Чимэд-Осор сургамжилдаг байлаа. Би ахмад жүжигчидтэй тэр бүр ийм дотносож яваагүй боловч сурвалжлах ажлаар уулзаж ярьж хөөрч байсан нь цөөн биш. Гэвч тэр дунд Д. Чимэд-Осор шиг сэтгэлд үлдэж, хоногшсон нь өдрийн од мэт. Үнэндээ ганц нэг уулзаж асууж шалгааснаар үнэлэх боломжгүй, санаа сэтгэлийн үгийг гүйцэд сонсч чадахгүй нь тодорхой боловч хүний жин бан  мэдэгдэнэ л дээ.

Д. Чимэд-Осор гучин гурван настай идэр залуудаа БНМАУ-ын гавъяат жүжигчин гэдэг өндөр алдар цол хүртсэн. Харин Ардын жүжигчин цол хүртэтлээ жаран ес насыг насалж, бараг дөчөөд жил урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй дайчин шахуу ажилласан юм. Энэ сунгуу, урт хугацааг би гайхдаг л юм.

Д. Чимэд-Осор нутаг амьтай, өөлд цустай нэгэн байв. Тиймээс нутаг нугынхныхаа тухай боломж л гарвал ярина. Үндэс угсаагаа ч орхилгүй хэлнэ.
-Би чинь өөлд гаралтай хүн. Миний төрсөн газар, хүйг минь дарсан чулуу минь бий. Түүнийг нутгийнхан Чимэд-Осорын өвөлжөө гэж нэрлэдэг юм билээ. Миний нутгийнхан ийм л сайхан хүмүүс гээд тэрбээр хоолой зангируулан байна. Орхон, Тамирын бэлчир, багын тоглож өссөн газраа ярина. Тэгэхэд өөрт нь маш таатай байдаг байлаа. Бага насны дурдатгал он цаг өнгөрөх тусам улам тодорч, үнэ цэнэ нь нэмэгддэг бололтой. Амьдралын олон жилийн нугачаанд мартагдан элэгддэг зүйлс маргашгүй их боловч бага насны амьдрал юутай эмзэг, турьхан, хөөр баяртайгаар сэтгэлд харван орж ирдэг билээ дээ.

Д. Чимэд-Осорын  “Өглөө” киноны “төрд хэрэгтэй зайран” гэж үзэгчдийн дунд алдаршсан Дуйнхар зайрангийн дүрд үнэндээ давтагдашгүй сайхан тоглосон. Мэдээж энэ дүрд тоглох судалгаа янз бүрийн байдалд хийгдсэн боловч түүний эх үндэс нь багадаа биеэрээ харж сонирхож байсан бөө, удганы тухай дурсамж байлаа.

-“Өглөө” киноны эх зохиолд бөөгийн дуудлагыг таны хэлдэг шиг тэгж нарийвчлан бичээгүй байх юм гэхэд,
-Жүжигчин хүн дүрээ бүтээхдээ баяжуулан тоглож байж үзэгч түмэнд хүртээнэ. Бөөгийн дуудлагыг би бага сага гадарлана. Түүнээ ашиглалгүй яахав. Дуйнхарт тоглосноос хойш “Төрд хэрэгтэй зайран” гэж нэг хэсэг яригдаж явлаа гээд инээмсэглэж байна. Үнэхээр тэгсэн билээ. Д. Чимэд-Осор “Эх бүрдийн домог” кинонд бас нэгэн бөөгийн дүрд тоглосон. Харин тэр нь өмнөхөө гүйцээгүй билээ. Бас “Мандухай цэцэн хатан” кинонд төрийн их бөө Хурц зайранд  тоглосныг нь бид дэлгэцнээ харж дахин уулзах мэт санагдаж билээ.

“Ард Аюуш” кинонд хүрээний нэг том ламын дүрд тоглосон. Нөгөө л мянган дэнгийнхээ гэрэлд муу үйл бясалгаж суугаа нь сэтгэлийн нэн их хүчтэй дүр болсон гэж боддог. Энэ  дүрийн  дотоод сэтгэлийн зөрчил нь уран сайхны дүрийн хэмжээнд хүртэл боловсрогдохдоо олон жилийн ажиглалт, судалгаа, туршлагад тулгуурласан нь мэдээж. Би тэр хэсгийн зураг авахын өмнөхөн гэрт нь очиж билээ. Үдийн үе байсан санагдана. Өвгөн маань Богдын ногоон сүмд зурагтай гээд явах гэж байснаа азнаж надтай ойрын сонин сайхныг хүүрнэж билээ. Кино зураг авахуулна гэдэг амаргүй хэрэг. Гэтэл би тэр хүний алт шиг цагаас хумсалж хэрэгтэй хэрэггүй юм шалгаан яриа дэлгэж сууснаа одоо бодоход гэмшилтэй. Д. Чимэд-Осор жүжигчин тэр зураг авалтад бараг хожигдоод л очсон болов уу. Гээд гэр нь ойрхон байсан даа.
 
-Та зураг авахуулахад бэлэн үү? гэж гэнэт ухаан орсон юм шиг би явахынхаа өмнө асууж билээ. Тэр нөгөө л ёжтойхон мушийлтаараа мушийж намайг голохгуй харснаа зөвхөн толгой дохисон юм. Тийм гэнэхэн хандлагад тэр том жүжигчин өөр яах ч байсан билээ дээ. Сүүлд үзэхэд тэр нь киноны хүнд тоглолттой гол хэсгийн нэг байж билээ. Тэгэхэд намайг хүн талаас нь хүндэтгэж өөрийнхөө их ажлыг хойш тавьж байсан аж. Ер нь л өөрийгөө нөхрийнхөө сүүлд тавьдаг нь түүний төрөлхийн араншин биз. Магадгүй өөр хүн байсан бол кино зурагт орно гээд тэр чигтээ гараад явчих байсан. Эсвэл киноныхоо гол хэсгийн зурагт орно гэдгээ тайлбарлаж сэтгэлийн догдлолоо дарж чадахгүй байсан биз ээ.

Харин “Солонгын таван өнгө” киноны зөвлөхөөр ажиллаж байхад нь би зураг авалт дээр хэрэг болгон очиход Тасганы овооны баруун урд эрэгцэгт зураг авч байсан. Мөргөлийн дуганы хэсгийг босгочихсон түүнээс нэлээд доогуур улаан даавуу татаж сонирхогчдыг хашжээ. Д. Чимэд-Осор зөвлөх савхин дээл өмсчихсэн энэ тэрүүгээр явж зааж зааварлан байгаа харагдана. Намайг харсан даруйгаа ирсэнгүй. Уулзах яаралтай зүйл надад ч байсангүй. Гол нь кино зураг авалтыг нь харах гэсэн хэрэг. Бид хоёр маргаашийнхаа болзоог мөнөөх улаан даавуун татлагын наана цаанаас тохирч байсан санагдана.

Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осор гэгч энэ эрхэм монголын театр, киноны тайз, дэлгэцнээ солонгын таван өнгө шиг тэгш дүүрэн солонгорч явахдаа хүмүүн заяаны их тойрогт хүн шиг сайхан амьдарч, билэг танхай уран бүтээлчийн ёсоор уран сайхны олон дүрийн эцэг болсон билээ. Шижир тунгаамал алт шиг авъяас цалигсан тэрбээр төрд хэрэгтэй зайрангийн дүр бүтээсэн нь тохиолдлын зүйл байсангүй. Тэр өөрөө төрд хэрэгтэй зайран, түмэнд хүндлэгдсэн Ардын жүжигчин байж дээ.

“Соёл урлаг” сэтгүүл, 1989. №2, 20-23 дахь талд

төрд хэрэгтэй зайран Чимэдосор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Урнаа (202.170.69.194)
    зуны найртай одор дууны угийг хаанаас олох вэ?
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Баяарлалаа сайхан хүнийг мэдэхгүй явжээ (83.24.255.84)
    Дандаа ийм сайхан зүйлс бичиж байдаг танд баяарлалаа
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (182.160.54.61)
    -Би чинь өөлд гаралтай хүн. Миний төрсөн газар, хүйг минь дарсан чулуу минь бий. Түүнийг нутгийнхан Чимэд-Осорын өвөлжөө гэж нэрлэдэг юм билээ. Миний нутгийнхан ийм л сайхан хүмүүс гээд тэрбээр хоолой зангируулан байна.
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.38.103)
    Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч, алтан үеийн аварга жүжигчдийн нэг нь БНМАУ-ын Ардын жүжигчин Чимэд-Осор билээ
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.57.115)
    Ү. Хүрэлбаатар 1989 онд "Соёл урлаг" сэтгүүлд бичсэн гэдгээ төгсгөлд нь бичсэн байна. Харин Ж. Саруунбуянгийн ном 2000 онд хэвлэгджээ. Тэгэхээр хэн нь хэнээсээ муудуулж авсан байж таарах вэ?
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (210.102.204.11)
    Ж.Саруулбуян зохиолчийн "Төрд хэрэгтэй зайран" гэдэг номтой яасан адилхан юм бэ. Бүх жишээ баримтыг жаахан муудуулаад бичсэн юм шиг.
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.24.135)
    Хүрлээдээ баяр хүргэе. Ахмадуудаа дурсана гэдэг буянтай сайхан зүйл шүү дээ.Алтан үеийнхэн гээд л байдаг. Тэд чухам хэн байсан юм бэ гэдгийг энэ мэтээр бичвэл бидэнд үнэхээр чухал байна.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.40.186)
    Гайхалтай дүрүүд бүтээсэн гайхалтай жүжигчин шүү
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.28.255)
    Үнэхээр тийм
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • (27.123.213.52)
    ахин давтагдашгүй хүн
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    22 цаг 44 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    22 цаг 47 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    23 цаг 12 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    23 цаг 53 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК