зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-4-14
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ? 


Хонь

Өнгөрсөнд болсон зүйлс гэнэтийн байдлаар дахин сэргэн гарч ирж, хаа хүрснээ эргэцүүлэн бодох боломжийг танд олгоно. Тэр үеийн өөрийгөө хүлээн зөвшөөрч, өсөх хүсэл эрмэлзлээ алдахгүй байх хэрэгтэй. Энэ долоо хоногт хийж буй бүх зүйлдээ анхааралтай хандаарай. Мөн аливаад хөнгөн хуумгай хандалгүй үндэслэлтэй байхыг хичээ. Од эрхэсийн байрлалын нөлөөгөөр эрч хүч чинь багтаж ядаад, дэлхийг эзлэхэд ч бэлэн санагдаж магадгүй. Гэхдээ ажил мэргэжлийн үүрэг хариуцлага, гэр бүл, эрүүл мэнд гээд чухал зүйлсээ хэт их бөөгнүүлж болохгүй. Хэт их ачаалал замаас тань хазайлгах вий. Тодорхойгүй байсан харилцааг нэг тийш шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэр зүрх шимшрүүлсэн, догдлуулсан аль нь ч байлаа гэсэн тайван хүлээж аваарай. Гол дүр байна гэдэг үргэлж хэцүү байдаг гэдгийг санаарай.

Үхэр 

Хэсэг хугацаанд хүчээр нухчин дарсан байсан зөрчилдөөн эргэн сэргэнэ. Гэхдээ өмнөх үеэс ялгаатай нь та үүнд нэг их орооцолдохгүй бололтой. Хэт том тойргоос гарч, өөрийн хэрэгтээ анхааран, итгэмжлэгдсэн цөөн хүнтэйгээ л ойр байхыг зөвлөе. Хайртай хүмүүсээсээ хол байх амаргүй ч заримдаа өөрийн амар амгаланг хадгалж үлдэхийн тулд ийм шийдвэр гаргахад буруудахгүй. Илүү гэрэл гэгээтэй өдрүүд удахгүй ирнэ. Таны амнаас гарах үг бүр хүчтэй байх тул итгэлтэй бөгөөд болгоомжтой ярь. Мөн бусдын үгийг ч чин сэтгэлээсээ сонсч сур. Санхүүгийн асуудал сайнаар шийдэгдэнэ. Удаан хүлээсэн өр зээлээ хүнээс авах юм уу, хөрөнгө оруулалтаас ашиг орж ирнэ. Гэхдээ шаардлагагүй зүйлд мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй. Сонирхол татахуйц шинэ боломж гарч ирнэ.

Ихэр 

Долоо хоногийн эхээр бага зэрэг төөрөгдөл үүсч магадгүй. Шийдвэр гаргах тал дээр эргэлзээтэй байдал үүсэх ч удалгүй бүх зүйл тодорхой болно. Шинэ хүмүүстэй холбоо харилцаа тогтооно. Нийгэм дэх нөлөөлөл тань өргөн байгаа ч эсрэгээрээ гэр бүл, ойр дотныхонтойгоо зөрчилдөж магадгүй. Шинэ зүйл эхлүүлэх гэж оролдохын оронд өмнөх санаануудаа дахин нягталж үзэхэд гэмгүй. Төлөвлөгөөгөө өөрчлөхөд уян хатан хандаарай. Бусдад хэт ихийг амлах хэрэггүй. Амлалтаа биелүүлж чадаагүйгээс болоод өөрийгөө хараан зүхэх шаардлага гарна. Гэхдээ үүний оронд арга барилаа өөрчлөөд дахин нэг оролдоод үзээрэй. Бие махбодийн гэхээс илүү сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай. Ужиг шархаа эдгээж, өнгөрсөн үеийн төөрөлдсөн дурсамжаа нэг тийш болгох хэрэгтэй.

Мэлхий 

Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд гэр бүлтэйгээ ахиу цагийг өнгөрүүлээрэй. Ажил мэргэжлийн талбарт үйл явдал арвин байх ч яаран шийдвэр гаргах хэрэггүй. Эрх мэдэлтэй болон ахмад настай хүмүүстэй таагүй харилцаа үүсгэх хэрэггүй. Олон нийтийн дундах өөрийн дүр төрхийг зөв зүйтэйгээр бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хуучин танилтайгаа уулзаж магадгүй. Үдэшлэг зохион байгуулах ч юм уу олонтойгоо бужигнамаар санагдана. Чин сэтгэлээ хэнд уудлах вэ гэдгээ ухаалгаар эргэцүүлэн бодоорой. Ирээдүйд үнэ цэнээ өгөх гайхалтай шинэ боломжууд гарч ирнэ. Энэ үед та санаачлагыг гартаа авч, зоригтой алхам хийгээрэй. Хэдийгээр энэ нь танд танил бус зүйл байсан ч гэлээ та байр сууриа олж чадна. Тэр бүү хэл удирдлага, зохион байгуулалтыг нь гартаа авч ч чадна. Зөн совиндоо итгэ. Багийн ажиллагааг бүү март.

Арслан 

Хувь хүнийхээ хувьд өсч дэвжих, өөрийгөө таних аялалд гарах долоо хоног. Суралцах үйлсэд сэтгэл татагдана. Танд зөвлөгөө өгч чадах мэргэжлийн хүмүүстэй холбогдох хэрэгтэй. Юу ч болж байсан нээлттэй сэтгэлгээтэй байж, төлөвлөгөө, итгэл үнэмшилд тань өөрчлөлт орсон тохиолдолд уян хатан хандаарай. Шийдвэрлэхээс зайлсхийж байсан асуудлууд тань нэгэнт тулж иржээ. Буулт хийх замаар тэдгээрийг шийдвэрлэвэл илүү хялбар байх болно. Асар их үүрэг хариуцлага нуруун дээр тань ирсэн мэт санагдаж, дургүй хүрнэ. Дэмий ундууцах нь бүтээмжийг 50 хувиар бууруулдаг гэдгийг санаарай. Гэхдээ үнэхээр шударга бус зүйл байгаа бол дуу хоолойгоо зоригтой илэрхийлж болох юм. Таны өгөөмөр зан чанарыг хүмүүс буруугаар ашиглаад байгаа мэт санагдвал хил хязгаар тогтоо. Ичгүүртэй байсан ч хамаагүй өөрийнхөө үнэнийг бас хүлээн зөвшөөр.

Охин 

Сэтгэл санааны болон санхүүгийн асуудалтай тулгарах долоо хоног. Энэ нь та өөрийн хэрэгжүүлж буй стратеги, арга барилаа эргэн нэг харах цаг болсны дохио. Өдөөн хатгасан, өрвөлзсөн үйлдэл хийхийн оронд өөр дээрээ ажиллаж, эргэцүүлэн бод. Санхүүгийн гэрээ хэлэлцээр хийхээс зайлсхий. Сэтгэл хөдлөлөө хянах нь энэ долоо хоногт таны супер хүч болно. Хүмүүстэй харилцах харилцаандаа хил хязгаар зур. Сэтгэл зүйгээ хамгаалж үлдэх нь ирээдүйд тань тустай. Хийж байгаа ажил бүхнээ олонд ил тод дэлгэх хэрэггүй, хөшигний ард ажилла. Нэмэлт үүрэг хариуцлага орж ирж магадгүй. Гэхдээ энэ нь таныг хэчнээн нягт нямбай нэгэн болохыг илэрхийлнэ. Төлөвлөгөөгөө шинэчлэхээс бүү ай. Ухаалаг хүмүүстэй ярилцаж, зөвлөгөө авснаар алсын хараагаа өөрчилж магадгүй.

Жинлүүр

Ямар хүмүүстэй харилцаа холбоотой байгаагаа анхаарах долоо хоног. Шинэ харилцаа эхлүүлэх үү, өмнөхөө эргэн сэргээх үү гэдгээ та шийд. Энэ нь ажил хэрэг, хайр дурлал гээд бүх төрлийн харилцаанд хамаарна. Аливаа асуудал гарвал тайвнаар ярилцах хэрэгтэй. Бусдад яаран амлалт өгөх, гэрээ байгуулахаас зайлсхий. Өөрийгөө нэгдүгээрт тавьж сурахыг танд зөвлөж байна. Нэг үгээр хэлбэл, та өөрөө өөртөө дахин тохируулга хийх цаг нь иржээ. Даяанч амьдралаар багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст энэ долоо хоногоос олонтойгоо бужигнах бололтой. Бүх зүйл рүү үсчих хэрэггүй, зөв гэж бодсоноо л сонгоорой. Олон үүрэг хариуцлага таны нуруун дээр овоорно. Бусдаас тусламж гуйхаас бүү ич. Таны соронз адил сэтгэл татам байдалд хэн ч үгүй гэж хэлж чадахгүй болов уу. Шударга байдлыг эрхэмлэх нь амжилтын түлхүүр болно.

Хилэнц

Удаан хугацаанд хуримтлагдсан асуудлынхаа шийдлийг олж чадна. Өдөр тутмын хэв маяг, эрүүл мэндийн дадал зуршил, бусадтай харилцах харилцаагаа шинэчлэх цаг тань иржээ. Сэтгэл зүйн асуудал, стрессийг үл тоомсорлож болохгүй. Өөртөө амралт олгож, заавал энэ асуудлаа шийдээрэй. Ажлын талбарт амжилт гаргаж, удирдах албан тушаалд томилогдож магадгүй. Мартагдаж орхисон байсан төсөл дахин ширээн дээр гарч ирж, олны хүртээл болох нь. Завгүй өдрүүдийн дараа гэр бүл, хамгийн сайн найзуудтайгаа амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Санхүүгийн байдал сайжирна. Таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, зорилгодоо хүрэх тодорхой чиглэлээ олно. Эрэл хайгуул хийх урам зориг танд дүүрэн байгаа ч юм бүхэн рүү үсчих хэрэггүй. Аливаад үндэслэлтэй хандахыг зөвлөе.

Нум 

Долоо хоногийн эхний өдрүүд бага зэрэг удаашралтай байж болох ч Пүрэв гаригаас эхлэн хурд нэмэгдэнэ. Аялалд гарна. Шинэ мэдээлэл олж авна. Мөн хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Хуучин хоббигоо сэргээх гэх мэтээр цагийг бүтээлч өнгөрүүлэх хэрэгтэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Сурсан мэдсэн бүх зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй. Тэгж гэмээнэ амжилтад илүү ойртоно. Тогтвортой өсөлтийн нууц нь жижиг сажиг зүйлсэд анхаарал хандуулахаас эхэлдэг. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Заримд нь урилга илгээ, зарим нь таньд урилга илгээж магадгүй тул утасныхаа онгоц горимыг нээ. Шийдвэр гаргахын өмнө итгэлтэй хүмүүсээсээ зөвлөгөө авахад буруудахгүй. Эрүүл мэндтэй холбоотой жижиг асуудал үүсвэл анхааралгүй орхиж болохгүй.

Матар 

Идэвхтэй ажиллах долоо хоног. Таны шаргуу хөдөлмөрийг хамт олон тань үнэлнэ. Үүнийг дагаад санхүүгийн асуудлаа ч шийдвэрлэж чадна. Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн амьдрал тань ч гэрэл гэгээтэй байна. Хүүхдүүд тань баяр баясгалан авчирна. Он гарснаас хойш та эрч хүчээ ихэвчлэн бусдад зориулсан бололтой. Нэг асуудлаас нөгөө асуудал руу харайсаар та өөрийгөө нэг шалгахаа мартсан байж магадгүй. Одоо өөрийн дуртай зүйл, баяр баясгалан, хүсэл тэмүүлэлдээ илүү их цаг гаргаарай. Амралтын өдрөөр өөрийн дотоод хүүхдээ баярлуул. Чулууг алт болгон хувиргах чадвар танд бий. Энэ чадвар тань шинэ долоо хоногт гялалзаж байна. Жижиг, том гэлтгүй амжилт бүхнээ ялалт гэж хүлээн зөвшөөр. Шударга, тодорхой байдлыг эрхэмлэ. Багаар ажиллахдаа хүн бүрийн дуу хоолойг сонссон эсэхээ анзаар.

Хумх

Гайхалтай шинэ санаанууд төрнө. Тэдгээрийг цаасан дээр буулгах ч юм уу ямар нэг байдлаар тэмдэглэн үлдээгээрэй. Хожим хэрэг болох юм. Илүү их сонсч, бага ярь. Олон үг хэлснээс цөөн удаа жинтэйхэн дуугарвал үр дүнтэй. Гэр бүлийнхэнтэйгээ бага зэрэг үл ойлголцоаж магадгүй. Ажил ажил гэсээр байдгаа барсан бол одоо бага зэрэг амрах, завсарлах цаг тань болжээ. Та урагшлахын тулд чадах бүхнээ хийлээ. Одоо ажил гэхээс илүүтэй бусадтай тогтоох харилцаандаа анхаарал хандуулаарай. Ихийг хийх эрч хүч танд байгаа ч гэлээ зохион байгуулалт, эмх цэгц хамгийн чухал. Дэмий зүйлд хүчээ тарамдах вий. Бие махбод тань юу хүсч байна, сайн сонс. Хөдөлгөөн, тэжээллэг хоол хүнс, амралт бол таны эрч хүчийг удаан хугацаанд хадгалахад зайлшгүй шаардагдах зүйлс. Анхаарал сарниулах зүйлсээс хол бай.

Загас

Оюун санааны амар амгалан, тэнцвэрт байдлаа хадгалах долоо хоног. Мөнгө санхүү, ажил бизнестэй холбоотой аливаа асуудалд болгоомжтой ханд. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Өнгөрсөн туршлагаа эргэн харж, мэддэг хүмүүсээс нь зөвлөгөө аваарай. Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс зайлсхий. Өөрийнхөө үнэлэмжийг дахин нэг тунгаан бодоорой. Таны үнэ цэн зөвхөн материаллаг зүйлд тулгуурлахгүй. Түр зогсоосон байсан төслүүд эргэн сэргэж, үүрэг хариуцлага тань нэмэгдэнэ. Тиймээс ажилдаа орох цаг болжээ. Үүний хажуугаар урлаг, хөгжим, соёл гээд бүтээлч зүйлд цаг гаргаж, стрессээ тайлах хэрэгтэй. Урлаглаг, бүтээлч зүйл дээр өөрийгөө барьж хорилгүйгээр дотоод хүүхдээ сонсоорой. Шинээр хайр дурлалын харилцаа үүсгэсэн бол бат бөх суурийг бий болгоход анхаар. Аль болох хамтдаа цагийг өнгөрөөх хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    48 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 40 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 52 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК