зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жигтэй, жоготой жинхэнэ харц

2012-12-07
0
ЖИРГЭХ
  Нүдний өмнө нэгэн жигтэй, жоготой харц үе үе жиргэх нь үүл болон элдэвлэх шиг, өвс болон нялхрах шиг, уул болон өндөлзөх шиг, ус болон буриглах шиг санагдахуйяа хэн нэгний үрчлээт магнай, буурал санчиг, сартгар хамар бүдгэрч мөнөөх ёжтой харц улам тодрох нь ер бусын. Энэ бол эргэлзээгүй Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын харц ажээ.
жонгол Улсын Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойд
(Д. Чимэд-Осорын сэтгэл зүйн хөрөг)

ЭХЛЭЛ

    Нүдний өмнө нэгэн жигтэй, жоготой харц үе үе жиргэх нь үүл болон элдэвлэх шиг, өвс болон нялхрах шиг, уул болон өндөлзөх шиг, ус болон буриглах шиг санагдахуйяа хэн нэгний үрчлээт магнай, буурал санчиг, сартгар хамар бүдгэрч мөнөөх ёжтой харц улам тодрох нь ер бусын. Энэ бол эргэлзээгүй Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын харц ажээ.

    Би нүдээ тас анив. Гэвч тусыг эс олов. Далд чанадын шидэт долгис махан зовхийг төдийгүй манант сэтгэлийг нэвчин, орон зай цаг хугацааг үл ажран гагц хүмүүний харц хөлөглөн энэ орчлонг эрхшээн зуун жилийн хөшгийг яаран ярах нь юусан билээ.

    Ай даа, зуун жил гэгч мянган жил шиг алс үзэгдэвч үнэндээ дэргэдийн чи бидэн шиг ойрын бөгөөд бодохуйяа дотны андын минь ерийн нэгэн төрсөн өдөр юмсанж. Нүд гэгч сэтгэлийн толь, харц гэгч хазааргүй хязгаарын дохиолол мэт санагднам.

Нэг. ШУКАРЬ ХАРЦ


    чимэд осор 2 Намайг гэрт нь ороход тэрбээр мухар жижиг ширээнээ ээрүүл шиг жижиг тоглоом эргүүлэн хүүхэд шиг хөгжин хөөрөн тоглож байх юм.

Тоглоомыг харахуйяа, эрээн хормогчтой эрх гүнж хан хүүгийн өмнө салхи мэт хуйлран байна уу гэлтэй агаад тэр эгшин нь эгэл жирийн амьдралаас салж эрхс гаригийн аялал хийх мэт сонин санагдаад явчихав. Мөнөөх хөгжигч тоглоомоо ялим дээшхэн өргөн баруун гарынхаа эрхий долооврыг огцом хүчтэйхэн эмхэрдэн эрчлэн тавихад  тэр нь сүрхийн дуугарч нар зөв эргэж ширээний нэг захаас нөгөө зах хүртэл туулайчлан дэгдсэнээ буцаж тавцан голлоод нэг газар тогтож чимээгүйхэн хэсэг эргэснээ эрч нь суларч хэд дайвалзсанаа буудуулсан элээ шиг навтасхийн хажуулдахад бид хоёр түс хийн зэрэг инээлдэв.
Амьдрал гэгч энэ эргэлдэх ээрүүлгэн тоглоом шиг ажээ.

    Тэр толгой өргөн сониуч, энхрийхэн харцаар намайг буландан харснаа гэнэтхэн,
    -“Орос хүмүүс”-ийн Розенбергийг тоглоход өмссөн хувцаснаас немц офицерийн хулмас ханхалж байсан гэв. Өчигдрийн яриагаа үргэлжлүүлж байгаа нь энэ. Бид хоёр монголын тайзнаа 1943 онд тавигдсан К. Симоновын “Орос хүмүүс” хөгжимт драмын жүжгийн тухай ярьж байсан юм. Тэр жүжигт Дэндэвийн Чимэд-Осор хэмээх энэ эрхэм гол дүрд тоглож байсан билээ.

    -Симонов тэгтлээ тултал нь бичиж, Рабинович, Оюун гуай хоёр үнэрттэл нь найруулсан гэсэн хэрэг үү гэж намайг үг өдөн лавлахад,
    -Гаваа, Бельский хоёрын тайз, хувцасны зургаар найруулагчид л хүсэлт тавьсан байх, дайнд олзлогдсон герман цэргийн баахан хувцас театрт ирэхгүй юу. Сумны цоорхойтой малгай, цусны толботой шенель, хулмастай цамцыг харах биш өмсөхөд бие арзасхийгээд эвгүй юм билээ. Дайны цаг юм даа, хөөрхий гэв.

    Тэр мөнөөх тоглоомоо хураахаар чихэрийн хөх алаг төмөр хайрцаг онгойлгоход тэнд нь ширээний цагны баадууны гол, хаа нэгтэйгээс худалдан авсан, бас өөрөө зорж эвлүүлэн хийсэн бололтой арав гаруй эргэдэг тоглоом харагдав. Төмөр хайрцгийг нямбайлан хааж нялх хүүхдийн сэвлэг илж байгаа мэт турьхан хуруугаараа зөөлхөн тэмтэрч, алгаараа таалснаа цааш тавиад нааш эргэв.

    Харц нь өөрчлөгджээ. Дөнгөж сая хүүхэд мэт хөөрч, эрхий долоовроо эмэрдэж байсан өвгөн биш харин аль хэдийнэ дайны талбарт нуувчнаас ажиж  буй офицер шиг гэтэл, үгүй юм аа мөнөөх Шукарь харц мөн байна. Гярхай, сонжсон атлаа ухаалаг. Тэр харцны цаана мөн ч их юм тунарч байх шиг.

Ширээн дээр нь байх өвгөн Шукарийн эгдүү хүрэм марзан жижиг баримал бас болоогүй ээ, Болгар “BT” янжуурын хугархай зуучихсан байгаа нь яг адилхан харагдав. Түүний цаана Шукарь өвгөний дүрд тоглож буй Д. Чимэд-Осорын өөрийнх нь гэрэл зураг байна. Өвлийн шалчигар малгайны чих нь ноолгор хавных шиг хоёр талруу нь унжиж, сэг болсон нэхий дээлнийхээ сэрэмгэр үсийг захлуулж чөргөр хоёр гарынхаа алгыг дээш харуулан аврал эрэхийг үзвэл ганц тугалтай үнээгээ хамтралаас нууж үйлээ үзэж буй хасаг өвгөн мөн авч үл ялиг ёжлонгуй уруул, шазав татахын өмнөх шазруун жавжийг гэрчлэх мэт мантгар хамрын дээгүүр цоо гэрэлтэх онигор нүдний эрс шулуун харц нь тугалаа алж тугийг нь шатаахаас сийхгүй омог төгөлдөр үзэгдэнэ.

    -Энэ зураг хэдэн оных билээ
    -Нэгэн мянган есөн зуун тавин есдүгээр оных оо
    -Гүй ээ,  энэ гэрэл зураг, Шукарын баримал, та гурав мөн дүйж байна аа.

    Тэр ялимгүй мушийн дээш цавчлан харснаа хүүхэд шиг шилээ маажингаа,
    -Шукарь нь Шукарь шиг өтөлж байна даа гэж доройхон дуугарч  уруулаа шилэмдэн доош харав.

”Шал дэмий юм хэлчихэв үү” гэж миний зовж байна гэж жигтэйхэн. Гэвч Шукарь маань он жилийн урсгалд уярсынх аж. Тэр иймэрхүү үг хэлэхэд харц нь улам тунгалагшин, дуу нь цээлсээд ирэв. Он цагийг бүтээсэн дүрээрээ аргамжиж, өөрийн туулах замаа туулсан амьдралаараа хэмжээлж байх шиг, идэр залуудаа эсэргүү нарт баригдан эрүүдүүлж явснаа, хар бага наснаасаа хатуу хүтүүг туулснаа  дөнгөж сая харцнаасаа сэгсрээд хаячих шиг санагдлаа.

    Д. Чимэд-Осор жүжигчнийг би л лав гуайлж байсангүй. Урлагийнхан голдуу  хөгшин хөвөөгүй “Шукарь” гэж дуудна. Тэгж дуудахад хэн хэндээ төвөггүй, насны ялгаа арилж үе тэнгийхэн шиг болдогсон. Өөрөө ч Шукарьдаа хайртай, тэгж дуудуулах дуртай байсан юм. Амьдралын их мөрөнд дураар сэлэхдээ тэрээр сайн муу, сайхан муухай бүхнийг Шукарийн харцаар дэнсэлж, өөрийн ухаанаар шүүн тунгаадаг байсан гэж би боддог юм.

М. Шолоховын учирлал, Д. Чимэд-Осорын ухаарал хоёр “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжигт давхцсан нь гайхам тохиол байх. Театрын тайзнаа хамгийн сүүлд, тэгэхдээ орлон тоглогчоор, бараг ганц удаа тоглоод л түүгээрээ нэршиж, гэршиж алдаршина гэдэг давтагдашгүй зүйл. Ямар азаар тэр үед түүнийг кино руу уруу татсан юм, ямар эзээр Бат-Очир нэг удаа өвдөж оронд нь Ванган найруулагч  Сонгины булангаас түүнийг дуудагдаж ирүүлсэн юм. Ер нь юмны тохио гэдэг ийм адтай, тийм азтай гэмээр. Амьдрал, уран бүтээлийн энэ давхцал, хувь заяа, зөн совин зуун жилийн дараа ч бидний нүдний өмнө жигтэй, жоготой жиргэх нь мөнөөх Шукарь харц аж.

Хоёр. ЖИШҮҮ ХАРЦ


    чимэд осор 2 Намайг гэрт нь очиход тэрбээр мухрын өрөөндөө ганцаар шил юм задалчихсан, эхэлчихсэн аятай сууж байх юм. Би очилгүй хагас сар болчихжээ. Тунирхаж байнаа, эрүүгээ ялигүй илж жишүү хараад андашгүй.

    -Ээжээ цайгаа гэж байна.
    -Сайн уу. Ажил ихтэй байв уу гэсээр Шаравын Дондов эгч гал тогооны өрөөнөөс бүлээн цай аягалан ирж байна. Эхнэрийгээ ээж гэж дууддаг хүн байв.
    -Гайгүй ээ.

Надад үүнээс өөр үг олдсонгүй. Би тэр үед ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, театр судлагчаар ажиллаж байсан юм. Манай сектор урлагийн түүх, тэр дотроо “Монголын театрын түүхэн найруулал” хэмээх судалгаа хийж байсан бөгөөд миний хувьд гуч, дөчөөд оны театрын түүхийн амьд гэрч, нэвтэрхий толийн нэг нь Д. Чимэд-Осор байсан юм. Тиймээс тэдний гэрээс салдаггүй байсан, тэгээд л дасаж орхиж.

Бүлээн цайг халуун цай шиг оочиж, хөлсөө арчиж тэвдэнгүй, гэмшингүй сууж байсан намайг Шукарь маань өрөвдсөн юм байлгүй зориуд өөлд аялгуу гарган,
-Алив коо, наашаа суу гэж  мэлтэлзтэл дүүргэсэн жижиг хундагатай сархад барин  дохиход сэтгэл тавираад явчихаж билээ.
Амьдрал гэгч ирж буцахын зааг дээрх тунихрал мэт ажээ.

-Би Ринчен докторт хоёр удаа айхтар авахуулав аа. Нэг магтаж, нэг муушаасан. Сайлсан муулсан хоёр нь тэнцсэн хэрэг. Тийм том хүнээс идэр залуудаа үнэлэлт авна гэдэг амаргүй хэрэг. Чи залуу хүн, хожим хойно хэрэгтэй юм чинь юүхэн хээхэнд л хучаастай байдаг юм. Цаг хугацаа гэдэг ороо морь шиг, амьдрал гэдэг ус мөрөн шиг юм. Чи үүнийг сонс доо гэв.

Түүний ширээн дээр алгын чинээ жижигхэн хар дэвтэр, бас ноороглон зассан бололтой шүлэг байна. Шукарь маань мөнөөх хар дэвтрийн эхний хоёр хуудсыг нямбайлан эргүүлснээ,
            “Амьдралын мөрөн чинийхээ
Урьхан намрыг үдэхдээ
Жаран намрын чинь хонгор салхинд гандаж
Жаран намрын чинь хунгийн цувааг үдэж
Жаран намрын чинь азарган бороонд дагжиж
Жаран намрын чинь анхны цасанд мөрлөж” гэх зэргээр нэгэн уртавтар шүлэг уншив. Дуу хоолой нь тос даагаад, намуухан атлаа сонсголонтой, зөөлхөн атлаа гуниглангуй сонсогдов. Тэр шүлгээ уншихдаа нэг л омог бардам, өөриймсөг агаад туулсан амьдралаа сэтгэлдээ дүрслэн харж байгаа юм шиг санагдана. Уншиж дуусаад миний нүдийг эгцлэн харав. Тэгснээ мөнөөх цаасан дээрх зассан шүлгийнхээ ноорог руу дохиж,
-Одоо ийм  болж. Хар даа гэв.

Өвгөний өөрийн нь бичсэн “Амьдрал мөрөн” шүлэг юм байна. Гүйлгэн үзвэл,
           “Амьдрал мөрөн таны
Далан намрыг үдэхдээ
Далан намрын тань хунгийн цувааг үдэлцэж
Далан намрын тань ахрын эсгийг сунгалцаж
Далан намрын тань алтан тариаг шигшилцэж
Далан намрын тань хадуурын ишнээс барилцаж
Далан намрын тань анхны цаснаар мөрлөж” гэхчилэн зассан байх юм.

Жаран насны шүлэг нь далан насных болж өөрчлөгдөхдөө “чинийхээ” гэдэг нь “таны”, “чинь” гэдэг нь “тань” болсон нь он цагийг олж харсан түүний харц мэт санагдаж билээ. Учир нь жаран насны дөрөөн дээр “амьдрал мөрөн чинийхээ” гэж байсан бол далан насны даваан дээр “амьдрал мөрөн таны” болон нялхарч, “Жаран намрын чинь” гэж байсан сэтгэл “далан насны тань” болж дотогшилсон байна. Энэ хоёрын хооронд их ялгаа буй. Тэгээд ч сүүлийн засварт “азарган бороонд дагжиж” буй дүрслэлийг хасч “ахрын эсгий”, “алтан тариа”, “хадуурын иш” зэргийг нэмсэн нь насан бууралтах тусам нутаг, монгол ахуйд улам бүр ойртдогийг харуулах мэт бодогдов.

 Надруу харсан жишүү харцын учрыг би сая ухаарав. Ринчен докторын  тэнцүүгийн тэмдэг гэмээр тэнцэл, “Амьдрал мөрөн”-ий урсгал юүхэн хээхэн дотроо чухамдаа он цагийн ой дурталгалыг хадгалж тэр нь үе үеийнхний оюун цэц, оньч тайллыг хүлээж байдаг юм байна. Гагц түүнийг тайлах, унших, ухаарах гаргалгаа дутуу  аваас жишүү харц мэт жиндүүхэн зүйл болоод л өнгөрчихнө шүү гэж сануулаад байх шиг.  Урлаг гэгч үүгээрээ нуугдмал, сонирхолтой, задаргаа бүхийдээ  мөнх орших амьтайг тэр ингэж жишүү харцаар жигтэй харж жинтэй зүйрлэн гэрээсэлсэн ч юм шиг.

Гурав. ЗАЙРАН ХАРЦ

чимэд осор 2 Намайг гэрт нь очиход тэрбээр орон дээрээ өндөр дэр дэрлэн нааш харан ядруухан хэвтэж байв. Хөөрхий минь, угийн туранхай хүн бүр шуугдаж, гагц мөнөөх ухаалаг, урсгал дөлгөөн харц нь хэвээрээ үлджээ.

-За хэзээ явах гэж байна.
-Маргааш
Бид хоёр хэн хэн нь таг дуугүй болов. Хоолой зангираад, юм хэлбэл сааралтаж мэдэгдчих гээд болдоггүй.

1988 онд гадаадад, тэр тусмаа анх удаа явна гэдэг том үйл явдал болдог байлаа. Би Унгар улсад Олон улсын сэтгүүлчийн дээд сургуулийн дээд курсэд хэдэн сараар суралцахаар явах гэж байсан юм. Шукарь маань эмнэлгээс эмчилгээгүй гээд гарчихсан, энхжингийн орны хаалга нээгдчихсэн байсан үе. Тэрбээр эр зоригтойдоо, эрмэг хангал явсандаа “нэг сарын настай” гээд гаргасан эмнэлгийн “дүгнэлт”-ийг хэдэн сараар хойшлуулж чадсан авч амьсгал бурханы  үнэ цэнэ хором хормоор хэмжигдэж байсан тэр эгшин юмсан.

Цагаар сарыг нааш нь татаж тэмдэглэсэн билүү, золголт хийсэн юм даг. Тэгэхэд Чимэд-Осор ах маань тэрлэгээ тэгш сайхан өмсч эв эрүүл хүн шиг босон сууж бүгдтэй нь золгож сайн сайхан ерөөлийн үг хэлж билээ. Ингээд эв эрүүл болчих нь энэ үү гэх бодол зурсхийвч үнэнд гүйцэтгэхэд дотор урагдаж, сэтгэл эмтэрч байсан минь бодогдоно. Одоо бүр хүндэрчээ.

-Намайг гэсэн бүгд л ирлээ. Гомбосүрэнгээс бусад нь. Уг нь миний шавь, хамгийн түрүүнд ирэх учиртай хүн байгаа юм гэж амьсгаадан хэлснээ дуугүй болов. Тэгснээ,

-Би орж ирж байгаа хүмүүсийн харцыг нь харах юм. Зарим нь өрөвдөж байна, зарим нь өмөлзөж байна. Зарим нь үхээгүй байгаа юм уу гэж байх шиг. Зарим нь өө хөөрхийдөө, өнөө маргаашгүй болчихож гэж байх юм гэж хүнд амьсгаадах атлаа ёжтой нь аргагүй мушийж байна. Бие зарсхийгэд явчихав. “Миний харц ямар харагдаа бол” гэхээс гол руу нэг юм хатгах шиг болов. Би ярианы сэдвийг өөрчлөх гэж,

-Гар тань дулаахан сайхан байна шүү гэж баруун гарыг нь хоёр алгаараа атгасан чигээрээ хэлэв. Тэр илт сэргэж байна. Битүү, бүгшин ханиахад охин нь орж ирэв.

-Энэ хэд маань асрахаараа нэг болж, эмч нар хөөрхийс чаддаг бүхнээ хийж байна. Яасан сайхан хүмүүстэй алтан тайзнаа амьдарч явсан юм, ямар сайхан хүмүүстэй нөхөрлөж явсан юм, ямар сайхан хань, үр хүүхэд заяасан юм гэж бодоход одоо хоргодох юм алга гэж байна. Тэр хэсэг чимээгүй байснаа,

-Бичиж үлдээх юм их үлдлээ. Уг нь дурсамжаа эртхэн бичдэг байж л гэж бодох юм. Гэхдээ амьдрал мөрөн авч үлдэх юмаа аваад л үлдэнэ дээ. Та нар байгаа юм чинь мартагдахгүй ээ гэж хэлээд мөнөөх жоготой сонин, гэрэл цацарсан харцаар намайг нэвт шувт ширтэв.

Би дэргэд нь сууж байхдаа аль болох бага яриулах гэсэн боловч Шукарь маань аль болох ихийг ярихыг эрмэлзэж байх шиг байв. Тэр жаахан яриад зогсос хийнэ, тэгснээ ярина. Ухаан санаа нь эв эрүүл, бас тоглоом хийхээ мартсангүй, бид хоёрын хооронд болсон элдэв учрал, яриа хөөрөөг сөхөж ч байх шиг. Сүүлд толгойг нь түших хувь тохиосон Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайд тухайн үед гоморхсоноос  эргэн ирж буй хүмүүсийн харцны тухай тэгж айхтар хэлсэн болохоос үнэндээ Гомбосүрэн гуайг ч бусад жүжигчдээ хайрлаж байна гэж жигтэйхэн. Тэр чухамдаа гэрийнхээ орон дээр бус тайзнаа ийм нэгэн эмгэнэлт дүрд тоглохоор сургуулилт, дүр бүтээх судалгаа хийж байгаа юм шиг сэргэлэн сайхан байлаа. “Сэхэвч үхэвч сэргэлэн болжмор шиг жиргэнэ, би” гэсэн Оводын үгийн үнэ цэнийг тэр үед би гүн ухаарах шиг болж билээ.

чимэд осор 2 Бид хоёр энэ орчлонд дахин уулзахгүй гэдгээ мэдэж байсан. Гэвч тэр тухай хөндөхийг ер төвдсөнгүй. Маргааш дахиад л уулзах юм шиг уран бүтээл ярьж, хаа байсан гуч, дөчөөд оны тухай хүүрнэж, алтан үеийн жүжигчдийн алдар сууг шагшиж байв. Үхэл амьдрал үүдэн хоймрын зайтай болчихсон тэр үедээ надад амьдралын гэрэл гэгээг үлдээх гэж, миний аяны замд ерөөл өргөх гэж энэ хүн хичнээн хүчилж байгааг би мах цусаараа мэдэрч байлаа. Үхлийн ингэж баатарлагаар сөрж, сөргөж, бас  алга тосон амгалан тайван угтана гэдэг ер бусын хүний ер бусын араншин байв.  

Унгарт очсон анхны өдрөөсөө Д. Чимэд-Осор жүжигчний тухай мэддэг бүхнээ бичиж эхлэв. Өдөр бүр бичнэ. Юу ч харахгүй, зөвхөн оюун санаанд үлдсэн тэр ариун дурсамжийг тэмдэглэж байв. Элчин дээр “Үнэн” сонин хоёр хоногийн дараа л ирдэг гэнэ. Гэвч түүнийг үзэхээс халширна. Эхнэрээс минь хэд хоноод л захидал ирнэ. Би түүнд өвгөнийг эргэж байгаарай, иймээ тиймээ юм болвол хурдан мэдэгдээрэй гэсэн юм. Нэг өдрийн захиа тийм эмгэнэлт мэдээг тээж очсон юм. Би тэр захиаг нэг өрөөнд амьдарч байсан зохиолч, сэтгүүлч  Д. Төрбатад уншуулж, Ч. Галсан тэргүүтэй сэтгүүлч нөхөддөө мэдээлсэн билээ. Унгарын Будапешт хотын манант саарал тэнгэр дор Буда уулнаа бидний сэтгүүлчид өвгөн Шукарийн дурсгалыг хүндэтгэж, дурсан ярьж, гашуудлаа тайлсан юм.

Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын “Өглөө” киноны Дуйнхар зайрангийн онгод бадарсан гэрэл зураг миний орны толгойн дэргэд байсан бөгөөд монголоос авчирсан хүжээ түүний өмнө уугиулав. Зайрангийн харцанд Шукарийн амьдрал, уран бүтээл төдийгүй гурван цагийн хүсэл нь шингэсэн мэт үзэгдэхэд нулимст нүдээ арчин, дальдчин байж чин сэтгэлээсээ залбирч билээ.

ТӨГСГӨЛ

Нүдний өмнө нэгэн жигтэй, жоготой харц үе үе жиргэх нь дөнгөж сая уулзсан юм шиг, дөрөлж даваад ирж буй юм шиг санагдахуйяа Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын бүлээн уруул, дулаан үг мэдрэгдэх шиг, мөнхийн шидэт дүрдээ шингэж үзэгч түмэнтэйгээ эдүгээ хамт амьдарч амьдаас амьд яваа юм шиг санагдана.

    “Хаврын оюу өнгөт уулнаа
    Дотны нөхөр ирвээс
    Хасын шим мэт тунгалаг дарснаас
    Гуравхан хуруувч тогтоомуй
    Өглөө манагар юу болохыг бүү мэд
    Өнөө миний сэтгэл бүрэн ханалаа”
Гучин гуравхан насандаа жаран гуравтай цэцэрлэгч өвгөний дүрийг “Цогт тайж” кинонд урлаж байсан тэрбээр зуун жилийн ойдоо цэл залуугийн дүрээр дахин амилах шиг бодогдоно.

    Би нүдээ тас анив. Тусыг олов. Далд чанадын шидэт долгис орон зай цаг хугацааг үл ажран гагц хүмүүн заяаг хөлөглөн энэ орчлонг эрхшээн зуун жилийн хөшгийг өнөөдөр мэт нээх нь гайхамшиг. Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын жигтэй, жоготой жинхэнэ харцыг “хаврын оюу өнгөт уулнаа” уншихад “хасын шим мэт тунгалаг дарснаас гурван хуруу тогтоох” шиг...







         

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Сарнай цэцэг (103.10.22.242)
    Мундаг жүжигчин ,агуу, жинхэнэ амьд жүжиглэлт, дахин давтагдашгүй,Түүний тухай рхүмүүс урханаас илгээсэн од гэж боддог байх
    2013 оны 12 сарын 05 | Хариулах
  • Baig***** (58.18.168.114)
    uneheer saihan jujigchin baisan, yag l aab shig mini sanagddag. Ih saihan bichsen baina.
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • санаа (202.179.11.58)
    завин дээр хүүхэд төрөхөд хүйг нь боох оочин сахалаа тасдаж өгчихөөд харж буй тэр л харц
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • БӨ (202.179.11.98)
    САЙХАН БОЛЖЭЭ
    2013 оны 02 сарын 14 | Хариулах
  • (60.194.113.6)
    Хүрэлбаатар гуайд баярлалаа.
    2013 оны 02 сарын 08 | Хариулах
  • Булган (202.179.11.42)
    Үнэхээр ард түмний сэтгэлд үүрд шингэсэн жүжигчин.Одоо ч нүдэнд харагдсаар.Мөэ ч сайхан бичжээ. Ойрд ийм сайхан дурсамж уншаагүй юм байна.Баярлалаа
    2013 оны 01 сарын 16 | Хариулах
  • Алтай (202.126.89.160)
    Үнэхээр гайхалтай. Мэргэжлийн театр судлаач, үнэхээр авьяас төгөлдөр сэтгүүлч, уран үгийн их мастер, яруу найрагч хүн л ингэж бичнэ. Тэгээд бас сэтгэлээ нэмсэн учир уран бүтээл болжээ. Юун оюутны дипломын ажил. Ингэж бичсэн илжгийг олох хэрэгтэй. Одоо олоход амархан болсон доо.
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • (122.201.18.192)
    CHIN SETGELEESEE BICHIHED IIM SAIHAN AJ
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (122.201.18.195)
    Жигтэй жогтой жирийн бус харцтай жїжигчин байлаа даа
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (103.9.91.130)
    manai uvuutei ih ADILHAN SANAGDADAG YUM bas ter hunii saihan setgel konond bas l goyo saihan togolson ter honinii naiz baina saihan saihan dur bainaa bas esreg durd bas l sain toglono deer ueiin humuus erchuud esreg durshig haragdadag hirnee dotor setgel ni tiim saihan yum baidag bsain yum bolovuu gej bodogddog dungerduu hirnee ug yaria muutai gehdee tsaad dotor uhaan huuhdee surgahdaa ch ter udaan jiliin yavtsad ter setgeliig ni olj harj boldogt gol chamar ni baigaa yum daa Kh.enebish
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • зочин (182.160.26.173)
    Зайрангийн харцанд Шукарийн амьдрал, уран бүтээл төдийгүй гурван цагийн хүсэл нь шингэсэн мэт үзэгдэхэд нулимст нүдээ арчин, дальдчин байж чин сэтгэлээсээ залбирч билээ.
    2013 оны 12 сарын 30 | Хариулах
  • duu (202.126.91.128)
    gaihaltai durslel. amjilt husie.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (182.160.44.149)
    Амьдрал, уран бүтээлийн энэ давхцал, хувь заяа, зөн совин зуун жилийн дараа ч бидний нүдний өмнө жигтэй, жоготой жиргэх нь мөнөөх Шукарь харц аж.
    2012 оны 12 сарын 22 | Хариулах
  • (203.169.52.90)
    сайхан жүжигчин жинхэнэ зайран байсан юм шиг санагдлаа. хасын шим мэт тунгалаг дарснаас гурван хуруу тогтоох” шиг... боллоо Сайхан хүний сайханийг одоо бидэнд байгаа мэт харуулж бичиж чадсан Хүрэлбаатар сэтгүүлчдээ баяр хүргэе. Цаашаа улуам их сайхан нийтлэлүүдийг бичихийг тань тэсэн ядан хүлээе
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • (202.131.247.170)
    taalagdlaa
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • зочин (182.160.60.59)
    Өглөө манагар юу болохыг бүү мэд Өнөө миний сэтгэл бүрэн ханалаа
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.60.59)
    Хаврын оюу өнгөт уулнаа Дотны нөхөр ирвээс
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.60.59)
    Ямар их атаархаж байна аа. Өөрөө хэн бэ энэ нэг амьсгаа чинь. Хүрэлбаатар шиг бич л дээ. Чадахгүй байж, атаарахаад. Мундаг л бичсэн байна.
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • zochin (182.160.54.199)
    harin ene gaihaltai mundag huniig yahav dee l bichsen baina. ter durslel uguulemjiig dutuu gargasan baina. neg oyutnii kursiin ajil shig l bichsen baina sh dee.
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.54.61)
    Хүрэлбаатар ахад баяр хүргэе. Ийм сайхан гэгээтэй зүйлийг өнөөдөр нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол хэн бичиж байна вэ. Үнэхээр гайхамшигтай сэтгүүл, яруу найрагч хүн байна аа
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • (202.126.89.178)
    яахав дээ, Хүрэлбаатар дунд зэргийн сэтгүүлч л хүн дээ
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.91.171)
    ёстой гайхалтай агуу жүжигчин хүн дээ хөөрхий. үнэн донжтой . монголдоо эргэн төрөх болтугай
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.11.94)
    Агуу жүжигчиний амьдрал, ухааралаас толилуулсан танд амжилт хүсье
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • agent (202.126.89.170)
    uneheer gaihaltai hunii tuhai setgeld durslegdtel bichjee. Tsug bj hajuud ni amidarch uzsen met setgegdel turj bna.Munh amidtal gej ene bh.Tugs guitsetgel,chin setgeltei altan yeiin shigtgee ni blaa. Um sain amgalan boltugai.
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (182.160.7.246)
    "Өглөө манагар юу болохыг бүү мэд Өнөө миний сэтгэл бүрэн ханалаа”
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • (133.5.242.109)
    “хаврын оюу өнгөт уулнаа” уншихад “хасын шим мэт тунгалаг дарснаас гурван хуруу тогтоох” шиг...
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • ulaanbaatar soninii survaljlagch (202.61.97.16)
    Saihan bichjee. Sain saihniig husii
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (222.106.184.11)
    Баярлалаа, ийм сайхан юм ойрд уншаагүй юм байна. Танд эрүүл энхийг хүсье.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.72.247.148)
    гоё болжээ
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.26.25)
    Гайхалтай. Сэтгэл зүйн хөрөг гэж ийм зүйл байдаг юм байна.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    1 цаг 12 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    1 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    1 цаг 29 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    1 цаг 33 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    14 цаг 18 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    22 цаг 28 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    22 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    22 цаг 36 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    22 цаг 39 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК