Зургаадугаар сарын 11-ний лхагва гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиох билээ. Энэ өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрах юм.