ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбурхан өвчний дэгдэлт гараад байгаа сургууль, цэцэрлэгүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн хөдөө орон нутгийн багууд сайн ажиллаж байгаа.
Ирэх 11 сард Улаанбурхан томуутай хавсрах магадлалтай гэж үзэж байгаа. Иймд дархлаажууллатыг сайн хийхээр төлөвлөж байна. Улаанбурхан өвчин вакцинаар сэргийлэгддэг учир дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна" гэв.