Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

2025-5-28
0
ЖИРГЭХ

  

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр  Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын хүрээнд зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Рэгдэл, О.Саранчулуун, Б.Хэрлэн, М.Сарнай, Х.Ганхуяг, Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, Д.Бум-Очир нар болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагууд болон топ 100 аж ахуйн нэгжийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам үг хэлэхдээ, нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийсэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг татварын хөнгөлөлтөөр дэмжих эрх зүйн боломж бүрдсэн нь чухал алхам болж байгааг онцоллоо.

Мөн тэрбээр, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 22.9 дүгээр заалтад зааснаар, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, дэмжлэг, хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд тухайн зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хүртэлх хувиар татвараас хасаж хөнгөлөх боломж бүрдсэн талаар танилцуулав. Уг зохицуулалтыг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан бөгөөд 2035 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Хувийн хэвшлийн зүгээс соёлын өвийг хамгаалах, сэргээх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамж, боловсрол, шинжлэх ухааныг дэмжих, биеийн тамир, спортын барилга байгууламж барьж ашиглах зэрэг нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, төрийн ачааллыг хуваалцаж байгааг төрөөс татварын бодлогоор урамшуулж дэмжих нь зүйтэйг онцолсон. Ийм хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх нь нийгэмд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэн, төсвийн ачааллыг бууруулах ач холбогдолтой болохыг дурдав.

Мөн хуулийн хэрэгжилтийн талаар татварын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд ойлголтын зөрүү, баримт бичгийн бүрдүүлэлтийн тодорхойгүй байдал ажиглагдаж байгааг дурдан, уг хэлэлцүүлгийг Сангийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж буйг тодотгов.
Тэрбээр цааш нь, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор салбарын хөрөнгө оруулалтын судалгааг эхлүүлсэн талаар мэдээлж, бага сургууль барих, лаборатори, тоног төхөөрөмжийг шинэчлэх, багшийн нөөц бүрдүүлэх зэрэг олон чиглэлд бодит хэрэгцээ байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд хувийн хэвшлийн оролцоог татварын бодлогоор дэмжих нь нийгмийн тэгш хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси оролцож, амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.
Үргэлжлүүлэн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэмүүлэн шинжлэх ухаанд үзүүлэх татварын хөнгөлөлтийн бодлого, хэрэгжилтийн шинэчлэлүүдийг танилцуулав. Тэрбээр “R&D зардлыг 1 хувиар нэмэгдүүлэхэд эдийн засгийн өсөлт дунджаар 0.77 хувиар нэмэгддэг” гэдгийг дурдсан ба Засгийн газрын 10 хувийн хөрөнгө оруулалт нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг 4 хувиар нэмэгдүүлэх хандлагатай байдгийг онцлов. Мөн 2024 онд шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт 71 тэрбум төгрөг байсан бөгөөд үүнээс 18 хувь нь эрдэм шинжилгээний зардалд зарцуулагдсан талаар дурдлаа.

Түүнчлэн, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологид нийцсэн төсөлд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд хандив, санхүүжилтийг гэрээгээр баталгаажуулсан байх шаардлагатайг хэллээ.
 

Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Х.Тамираа салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээ болон аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн боломжийг танилцуулав. Тэрбээр, салбарын хөрөнгө оруулалтын дутмаг байдлаас эдийн засагт 5.7 тэрбум ам.долларын алдагдал учирсан бөгөөд 2028 он хүртэл нийт 3.3 их наяд төгрөгийн хэрэгцээтэй байгаа талаар мэдээлэв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат соёл, спортын бүтээлч төслүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжих бодлого танилцуулав. Тухайлбал, “Хөх шувуу” жүжиг, 21 аймагт цахим номын сан байгуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төв барих, өвлийн спортын бааз байгуулах зэрэг төсөлд 70 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн бөгөөд хувийн хэвшлийн оролцоог татварын 1 хувийн хөнгөлөлтөөр дэмжих боломжтойг дурдсан.
Хэлэлцүүлэг ЭЗХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтохын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 22.9 дүгээр заалтын хэрэгжилтийн талаарх мэдээллээр үргэлжилсэн. Тэрбээр, нийгэмд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт олгох нөхцөл бүрдүүлснийг тайлбарлав.

 

Ийнхүү “Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлэг Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын асуулт, санал,  байр сууриар үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл “Аж ахуйн нэгжүүд сумдын номын санг баяжуулж, ном хандивлах нь үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бөгөөд тэдгээр ном мөнхөд хадгалагдан, нийгмийн боловсролд үнэт хөрөнгө болж үлдэнэ. Мөн археологийн олдворыг хамгаалах, малтлагад санхүүжилт олгох нь түүх, соёлыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чухал үр нөлөөтэй гэж байлаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун олон улсын “Корпорэйт сошиал риспонсибилити” загварыг тайлбарлаж, аж ахуйн нэгжүүд үнэт зүйл, стратегитаа уялдуулан нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг хэлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хууль, журам боловсруулалт, хэрэгжилт сул байгааг онцолж, холбогдох төрийн байгууллагуудад хамтран ажиллахыг уриалав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн боловсрол, соёл, залуучууд, гадаадад байгаа монголчуудад чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгцээ шаардлага, аж ахуйн нэгжүүдээс санхүүжилт авах боломж, журмын хэрэгжилтийн талаар холбогдох яамдаас тодруулж байлаа. 

Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжиллттэй холбоотой, журам, хэрэгжилт тодорхойгүй байгааг Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон  анхаарах шаардлагатайг дурдахын зэрэгцээ салбар хоорондын ойлголт, мэдээллийг нэг мөр болгох, тайлангийн нэгдсэн удирдлагыг бүрдүүлэх нь хуулийн хэрэгжилтийг бодитой болгох гол алхам болохыг тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    3 цаг 58 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    7 цаг 52 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    9 цаг 14 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    9 цаг 46 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    11 цаг 10 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    11 цаг 10 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    11 цаг 19 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    11 цаг 23 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    14 цаг 3 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    14 цаг 32 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    14 цаг 48 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    14 цаг 53 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    15 цаг 8 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 34 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    15 цаг 57 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    15 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    16 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 11 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    16 цаг 32 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК