Үндэсний статистикийн хорооноос 2025 оны эхний хагас жилд бүртгэгдсэн аюулт ослын талаарх мэдээллийг танилцуулжээ.
Энэ оны эхний хагас жилд Объектын түймэр 2514 удаа бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний хагас жилд 3091 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 206 буюу 7.1 хувиар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2880 хүн нэрвэгджээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2025 оны эхний хагас жилд 32.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2025 оны эхний хагас жилд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 61 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 37 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 18 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2975 удаа тус тус бүртгэгдсэн байна.