Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг

2025-7-29
0
ЖИРГЭХ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр сагсан бөмбөгөөр хичээллэж буй 16 жилийнхээ 15 жилийг Монголын шигшээ багтаа хүчин зүтгэсэн нэгэн юм. 


-Азийн аварга шалгаруулах тэмцээний Б дивизионы 4-р байрт шалгарсан. Тус тэмцээний талаар яриагаа эхэлье. Тоглолтууд хэр хүнд байв?

-Өрсөлдсөн багууд маш хүчтэй байлаа. Бид сүүлийн гурван жил хамт бэлтгэл хийгээд явсан болохоор хоорондын ойлголцол, уур амьсгалын хувьд сайн байсан. Нийт зургаан тоглолт хийж дөрөвдүгээр байранд орсон. Бид өөрсдөө хүрэл медаль авах боломжтой байсан гэж харсан. Гэхдээ санаснаас бүх зүйл болохгүй шүү дээ. 

-Хүрэл медалийн төлөөх тоглолтод ядралт их байсан уу? 

-Тийм ээ. Сүүлийн тоглолтод бид их ядралттай байсан. Эхний тоглолт дээрээ Тайландын багийг хожсон нь бидэнд маш том итгэлийг өгсөн. Дараа дараагийн тоглолтууд дээрээ бид цаашид хожих, А зэрэглэл рүү орох боломжтой юм байна гэдгийг ойлгуулсан тоглолтууд байсан.

Энэ удаагийн ААШТ бидэнд маш том ирээдүй байгааг харуулсан тэмцээн болж өндөрлөлөө. 

-Төвийн тоглогчийн хувьд багтаа ямар үүрэг хүлээж тоглолтууддаа оролцсон бэ? 

-Хувь тоглогчынхоо хувьд багтаа оноо авч тусалдаг, хамгаалалтад ажилладаг, самбараас бөмбөг авдаг байсан. Харин энэ тоглолтуудад оноо авалтад төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Өөрийнхөө бодож, төлөвлөж байсан зүйлсээ хийж, багтаа тусалсан гэж бодож байгаа. 

-Гаднын багуудтай өрсөлдөхөд ямар ялгаа мэдрэгддэг вэ? 

-Монгол тоглогчид илүү хүчтэй, тэсвэр тэвчээртэй санагддаг. Гаднын багийн тоглогчид нэг тоглолтод хамгийн дээд тал нь 20 минут талбай дээр тоглодог. Монгол тоглогчид 40 минут тоглосон ч эцсийн мөч хүртлээ тэмцдэг, тэсэж чаддаг. Магадгүй нүүдэлчин ард түмэн, хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд дасан зохицох чадвараас болдог байх гэж боддог. 

-Таны хувьд анх сагсан бөмбөгийн спорттой хэрхэн холбогдож байсан бэ? Ахлах ангидаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн юм билээ.

-Хамгийн анх өсвөр насандаа ааваас сагсны бөмбөг аваад өгөөч гээд гуйж байсан юм. Тэгээд төд удалгүй хүүхдийн баяр болж, аав бөмбөг авч өгч байлаа. Тэр цагаас хойш сагсан бөмбөгтэй миний амьдрал салшгүй холбоотой болсон. Оройны 10, 11 цаг болсон ч шийдэн дээр тоглоод байж байдаг хүүхэд байсан.

Одоо ингээд бодохоор 16 жил тасралтгүй сагсан бөмбөгөөр хичээллэсэн байна. 

-Төвийн тоглогч болохоор шийдсэн онцгой шалтгаан байсан уу? Ер нь төвийн тоглогчийг юу гэж тодорхойлох вэ? Хүчтэй, өндөр, том биетэй байх ёстой гэх ойлголт байдаг шүү дээ. 

-Тухайн үед би өндөр юм чинь төвийн тоглогч л байх юм байна гээд төвд тоглож эхэлсэн. Заримдаа жаахан харамсаад байдаг юм. Урд шугамны тоглогч шиг бэлтгэл хийсэн бол арай илүү боломж байждээ гэж боддог. 

-Монголын шигшээ багт хамгийн анх хэзээ дуудагдаж байсан бэ? Ер нь шигшээ багт тоглох ямар мэдрэмж төрүүлдэг вэ? 

-2010 онд нэгдүгээр курстээ ороод шигшээ багтаа дуудагдаж байсан. Шигшээ багт дуудагдсан тэр мөч бол миний амьдралын гоё мөчүүдийн нэг. Дөнгөж сагсан бөмбөгийг сурч байгаа тоглогч шигшээ багт дуудагдсан. Тэр цагаас хойш 15 жил шигшээ багийнхаа нэрийн өмнөөс тоглож байгаа. 

Шигшээ багт Монголынхоо нэрийн өмнөөс тоглоно гэдэг нь асар том хариуцлага юм уу даа гэж хардаг. Монгол гэдэг нэрийг дуудуулах тэр мэдрэмж хамгийн гайхалтай. Энэ улсыг олон хүн таньдаг, мэддэг болгохын төлөө шигшээ багтаа хүчин зүтгэдэг. 

-3 сарын дараа Дээд лиг эхлэх гэж байна. Энэ жил Аравт багтаа тоглох уу? 

-Аравт багтайгаа гэрээ дууссан байгаа. Одоогоор лигтээ тоглох эсэхээ бодож байгаа. Мэдээж бусад багуудаас санал ирсэн. Бэртэлтэй байгаа, дээрээс нь өөр хийх зүйлс байгаа учир лигт тоглох эсэхээ бодож байж л болно доо. 

-Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд тань хамгийн мартагдашгүй мөч юу байсан бэ? 

-Би 2017 оноос 3x3 шигшээ багт тоглож эхэлсэн. Тэр цагаас хоёр жилийн дараа буюу 2019 онд монголын шигшээ баг Олимпын эрх авсан юм. Яг арваннэгдүгээр сарын 1-ны өдөр. Тэр мэдрэмж бол миний сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бүх цаг мөчийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байсан. 

-Харамсалтай нь та Токиогийн олимпод оролцож чадаагүй шүү дээ. Тухайн үед олимпод оролцож чадсангүй дээ гэх харамсал төрж байв уу? 

-Олимпийн эрх авах мэдрэмж хамгийн сайхан байсантай адил олимпод оролцож чадахгүй байх тэр мэдрэмж миний амьдралын хамгийн бараан дурсамжуудын нэг болсон.

Тухайн үед маш хүнд байлгүй яах вэ. Одоо бодоход дасгалжуулагчдаа гомддог л юм. Хоёр жилийн турш тасралтгүй маш их бэлтгэл хийсэн. Маш хүнд бэлтгэлүүдийг давсан. Гэвч эцэст нь тоглож чадаагүй болохоор харамсалтай байсан. 

-Танд тоглолтын өмнө өөрийн эрхгүй хийдэг зүйл байдаг уу? 

-Тийм ээ. байгаа. Би тоглолтын өмнө торгууль их шиддэг. Ингэснээр тоглолтондоо төвлөрч, тайвшрахад тусалдаг. Мөн тоглолтын өмнө дасгалжуулагч юм уу, багийнхаа тоглогчидтой биеэрээ контакт үүсгэдэг. Төвд тоглодог учир биеийн контакт их байдаг. Энэ хоёрыг хийсний дараа тоглолтоноо бэлэн болчихлоо гэсэн мэдрэмжийг авдаг. Зарим тоглолтонд хийж чадаагүй орчихоор би нээрээ тоглолтын өмнө тэрийгээ хийгээгүй юм байна, яг тэрнээс болсон байх гэж бодогдоод байдаг. 

-Таны хувьд 14 номертой тоглодог. Энэ номертой тоглох болсон шалтгаан бий юу? 

-Бага байхад багш 3-15 хүртэлх номерийг бид нарт өгдөг байсан юм. Жижиг биетэй нь нэг оронтой тоог, том биетэй нь хоёр оронтой тоо сонгодог юм гээд л. Хамгийн анх багшийн хэлснийг мэдэхгүй 8 номерийг авчихсан байсан. Гэтэл багш том биетэй нь хоёр тоотой номер авдаг юм аа гээд. Тэгээд л 14 номерийг авч байлаа. Тэрнээс хойш тасралтгүй энэ номероороо тоглож байгаа. 

-Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн ирээдүйг та хэрхэн харж байгаа вэ? 

-Монголын эмэгтэй сагсан бөмбөгийг маш том ирээдүй хүлээж байгаа. Сая шигшээ баг маань ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ, Гавъяат тамирчид боллоо. Дөрвөн дүүгээрээ маш их бахархсан. Би өөрөө 3х3-д таван жил тасралтгүй тоглосон.

Ирээдүйн дүү нартаа бага ч болов 3х3-д тоглох хүсэл, зоригийг өгсөн болохоор дүү нар маань амжилтад хүрээд явж байгаа болов уу. Үүнд миний хувь нэмэр байсан байна гэж бодохоор маш их баярладаг.

Одоо сагсан бөмбөгөөр хичээллээд хоолоо олж идэх боломжтой болсон. Хөгжиж буй спорт учир ирээдүй бол маш гэгээлэг, сайхан байгаа. Олон, олон ирээдүйн сагсан бөмбөгийн гавъяатууд төрнө гэдэгт итгэлтэй байдаг. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
Ч.Булган: "Ацаахийморь" бол миний олон ангит киноны гол дүр дээр ажилласан анхны кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Jacobs Bake (149.88.98.130)
    WHAT HAPPENS WHEN BITCOINS ARE LOST OR STOLEN? CONSULT THE HACK ANGELS RECOVERY EXPERT if you’re in need of a reliable crypto asset and fund recovery service. Reach out to them today and take the first step towards recovering your lost cryptocurrency. WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0) Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com I'm sharing my experience to help others who might be going through the same ordeal. Don't give up hope; THE HACK ANGELS RECOVERY EXPERT can help you get your life back on track. After falling victim to a cryptocurrency scam group, I lost $965,000 worth of cryptocurrency. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds, especially since most people warned me that crypto losses were irreversible. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, an agent who helps in recovery of lost bitcoin funds. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence.
    2025 оны 07 сарын 30 | Хариулах
  • Jacobs Bake (149.88.98.130)
    WHAT HAPPENS WHEN BITCOINS ARE LOST OR STOLEN? CONSULT THE HACK ANGELS RECOVERY EXPERT if you’re in need of a reliable crypto asset and fund recovery service. Reach out to them today and take the first step towards recovering your lost cryptocurrency. WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0) Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com I'm sharing my experience to help others who might be going through the same ordeal. Don't give up hope; THE HACK ANGELS RECOVERY EXPERT can help you get your life back on track. After falling victim to a cryptocurrency scam group, I lost $965,000 worth of cryptocurrency. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds, especially since most people warned me that crypto losses were irreversible. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, an agent who helps in recovery of lost bitcoin funds. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence.
    2025 оны 07 сарын 30 | Хариулах
  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.63.7)
    I had a terrible experience with a fake investment company. I was ripped off my investment altogether with my total earnings, my first investment wasn’t that big and I got paid when it was due. Afterwards a staff member of the company contacted me through WhatsApp. I already had plans to reinvest and then he also asked me to reinvest and guided me all through the process. This time I invested a huge amount which came from my Savings over the years, it kept going well till it was time for me to have my profits withdrawn to my bank account as usual but noticed I was deactivated from performing the action. I quickly got in touch with the staff who guided me through the process. He directed me to the support desk where I was asked to clear some fees, i held to their instructions and paid all the fees but wasn’t still able to withdraw my funds. After much thought and some considerations the whole scenario looks more like a scam to me, which made me start seeking help elsewhere, i was referred to a professional investment recovery expert team (Recovery Team) who helped me to trace and retrieve my lost investment. I was more than grateful to this firm for a job well done. Thankfully I finally got to recover my funds and would like to recommend This Recovery Team to anyone seeking professional assistance relating to my story. you can reach out to them via email. Email: Forensichackersweb@gmail.com
    2025 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Барилгын дулаалгын материалын чанар стандартын талаар санал солилцлоо
    1 мин
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
    47 мин
  • “AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ
    49 мин
  • Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
    2 цаг 41 мин
  • 160 мянган тонн нүүрс арилжлаа
    2 цаг 56 мин
  • Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
    3 цаг 31 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
    4 цаг 19 мин
  • Монгол Улсад одоогийн байдлаар 126,382 жуулчин иржээ
    4 цаг 28 мин
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
    4 цаг 47 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пань Гуншэнтэй албан уулзалт хийлээ
    4 цаг 50 мин
  • Спортын арбитрын шүүх түдгэлзүүлсэн ч С.Зүчи ажлаа хийсээр байна!
    5 цаг 48 мин
  • Мохамед Салах Ливерпүүлийг орхих уу?
    5 цаг 55 мин
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
    6 цаг 34 мин
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
    7 цаг 8 мин
  • ОХУ Украин руу 24 цагийн хугацаанд 1000 орчим нисгэгчгүй онгоц харваж дээд үзүүлэлт тогтоов
    7 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа
    7 цаг 35 мин
  • “Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ
    7 цаг 42 мин
  • ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 52 мин
  • “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна
    8 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Шилдэг дөрвөн баг бүрдэх мөч айсуй
    8 цаг 41 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
24 баримт
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК