
Өнөөдөр болох үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
11:30 цагт: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” дөрөв дэх хэвлэлтийн номын нээлт Гандантэгчэнлин хийдийн Бурхан шашны их сургуулийн хурлын танхимд болно.
15:00 цагт: “Багш боловсролын түүхийн судалгаа /түүхэн эх сурвалж, баримт, түүхэн зураг/” лекц ШУА-ийн Их чуулганы танхимд болно.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.















































