Сургуулийн өмнөх боловсролын зорилгод нийцсэн, мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн цогц чадамжийг Монгол хүүхдэд эзэмшүүлэхэд чиглэсэн Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэллээ.
2024-2025 оны хичээлийн жилд туршин сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшид зориулсан “Багшийн гарын авлага”, бэлтгэл ангийн 5 настай суралцагчид зориулсан “Дасгал ажлын дэвтэр” нь багшийн бичиг цаасны ачааллыг багасах, хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлэхэд зэрэг ач холбогдолтой юм.
Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3,226 сургагч багш бэлтгэн, удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалт үе шаттай зохион байгууллаа. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор 256,031 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ гэж Боловсролын яамнаас мэдээлэв.