Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.22-28/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амийг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь газар хөдлөлт байна.