Одоо цагт найман настай балчираас наян настай буурал хүртэл ухаалаг утасны хэрэглээг хэтрүүлэн ашигладаг. Тэгвэл хүүхдийн гавлын яс насанд хүрэгчдийнхээс нимгэн, жижиг хэмжээтэй байдаг тул гар утаснаас ялгарах радио давтамжийн цацраг (RF – Radio Frequency radiation) тархинд илүү гүн нэвтрэх эрсдэлтэй.
Иймд (2011, Electromagnetic Biology and Medicine) судалгаагаар хүүхдийн тархины эдэд насанд хүрэгчдийнхээс хоёр дахин их RF энерги, ясны чөмөгт бүр арав дахин их шингэдэг болохыг тогтоожээ. Мөн 2018 онд Environmental Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ижил нөхцөлд хүүхдийн тархинд 50–60 хувь илүү энерги шингэдэг болохыг дахин баталсан байна.“Цацрагийн 80 хувь нь тархинд хүрдэг” гэх мэт нийтлэг яриа бол хэтрүүлэг бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Үндэсний хавдрын хүрээлэнгийн тоймд дурдсанаар хүн амын судалгаанууд гар утасны хэрэглээ болон тархины хавдрын хооронд шууд холбоо тогтоогоогүй ч, урт хугацааны судалгаа дутмаг байгааг анхааруулжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь шууд хор хөнөөлтэй гэдгийг баталсан баримт биш боловч хүүхдийн хөгжлийн үед, гар утаснаас ялгарах радио давтамжийн цацраг илүү өндөр эрсдэл дагуулж болзошгүй гэсэн таамаглал юм.
Иймээс мэргэжилтнүүд дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэе.
• Утсаар ярихдаа speaker mode эсвэл чихэвч ашиглах
• Ярианы хугацааг богино байлгах
• Утсыг шууд толгойдоо нааж хэрэглэхээс зайлсхийх
Б.Туяамарал