Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн турш Төв талбайд суулт зарласан. Тэд үндсэн цалингаа 3.5 сая болгон нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. Тэгвэл эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулж, ажил хаялтаа эхлүүлэх аж.





















































