
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн,Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +11…+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +5…+7 градус дулаан байна.
Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +2…+4 градус дулаан байна.
Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +3…+5 градус дулаан байна.
















































