зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэтгэврийн даатгал төрийн дээрэм биш

2025-10-28
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед зарим телевизээр тухайлбал 2025 оны 10 дугаар сарын 24-ний  25  цаг мэдээллийн цагаар “Нийгмийн даатгалд даатгуулагч эрэгтэйчүүдийн 52,8 хувь, эмэгтэйчүүдийн 39,1 хувь нь тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа нас барж, төлсөн шиймтгэлийн мөнгийг нь төр дээрэмдэж байна” гэж сурталчилж байна. Энэ тоон мэдээллийг сонсоод надад манай улс чинь хүн амын нас баралтаар гамшгийн хэмжээнд хүрсэн юм биш үү гэсэн бодол зурсхийснийг дурдах нь зүйтэй байх. Энд дурдсан нас барагсдын хувь нь  нийгмийн даатгалын харилцаанд хамрагдсанаас хойш тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан хүмүүсийн тоонд суурилсан уу үгүй юү гэсэн асуулт гарна. Хүн амын тооны статистикаас тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа нас барсан хүний тоонд үндэслэсэн бол энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн, тэдний нийгмийн даатгалд хамрагдах итгэлийг алдруулсан худал хуурмаг мэдээлэл болж таарна. Хэрэв худал хуурмаг мэдээлэл цацсан бол тэр телевизийг шүүхэд өгсөн ч болно. Дээр дурдсан нэвтрүүлгийг  үзээд зарим тайлбар бичиж, олон түмэндээ хүргэх нь зүйтэй гэж бодлоо.

ТӨР ДЭЭРЭМДДЭГГҮЙ

Юуны түрүүнд тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө нас барсан даатгуулагчийн төлсөн шимтгэлийн мөнгө түүний асрамжид байсан үр хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх, ач зээ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон олгогддог хуулийн зохицуулалттай. Хэрэв ийм тэтгэвэр авах асрамжид нь байдаг хүн байхгүй бол бусад тэтгэврийнхэн түүнийг нь хувааж хүртдэг. Энэ бол нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцооны зарчим юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тэтгэврийн даатгалд даатгуулагчийн төлвөл зохих шимтгэлийн хэмжээг түүний авч байгаа цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 8.5 хувиар тогтоожээ.

Энэхүү тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогоос дор дурдсан 3 төрлийн тэтгэврийг санхүүжүүлэхээр  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ. Үүнд:

  1. Өндөр насны тэтгэвэр
  2. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  3. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр

Эндээс харвал тэтгэврийн даатгалын шимтгэлд даатгуулагчийн төлсөн шимтгэлийн мөнгийг ТӨР ДЭЭРЭМДДЭГГҮЙ, харин түүний асрамжид байсан хүүхдүүд, эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй ач, зээ нарт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон олгогддог гэдгийг бүгдээрээ нэг мөр мэдэж авах нь зүйтэй.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫГ ЖОЛООДЛОГОГҮЙ ӨСГӨЖ, ЯРУУРАЛ ӨЛСГӨЛӨН РҮҮ НАСТНУУДАА ТҮЛХЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Энэ дашрамд хэрэв манай улс тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоонд шилжих аваас одоогоор тэтгэврийн даатгалын шимтгэлээс санхүүгийн эх үүсвэр бүхий  тэжээгчээ алдсаны болон  хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэрийн эх үүсвэрийг хуримтлалын тогтолцооны тэтгэврийн даатгалын гэрээнд оруулах эсэхийг би лав хэлж мэдэхгүй. Ер нь л энэ төрлийн тэтгэвэр эх үүсвэргүй болж, өөр нэг хувийн даатгалын компанид зэрэгцээ даатгуулах шаардлага үүсэхийг огтхон ч үгүйсгэж болохгүй. За тэр тогтолцооны өөрчлөлтийн давалгаан дунд нийгмийн даатгалын бүрэлдэхүүн хэсэг болсон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалах өвчний, ажилгүйдлын болон  тэтгэмжийн даатгалын харилцаа яаж эргэхийг өдийд хэлэхэд эртдэх хэдий ч  хувийн сайн дурын даатгалын харилцаанд шилжих магадлал тун чиг өндөр.

Ийм учраас л нийгмийн даатгалын тогтолцоогоо хөндөхгүйгээр уг даатгалын сангийн удирдлагыг сайжруулах өөрчлөлтийг хийгээсэй гэсэн саналтай байдаг.

Ганц тэтгэврийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлээд үлдсэн даатгалын төрлүүдийг нэг мөр шийдэхгүй бол төрийн нийгмийн халамжийн ачаалал төсөөлж ч байгаагүй өндөр түвшинд хүрнэ гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Үүнээс улбаалан ядуурал өлсгөлөн төсөөлж байгаагүй өндөр түвшинд хүрэх нь дамжиггүй. Энэ бол улсын төсвийн зарлага тал нь маш их өсөх ирээдүйн төлөв юм.

Ийм байхад манай залуу үе тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоо ёстой гоё, даатгуулагч өөрийнхөө төлсөн шимтгэлийн мөнгийг өөрөө л хүртэх нь шударга гэж мэдэмхийрэх юм. Тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоог нутагшуулахаар санаархагчид бусад хуримтлалын тогтолцоо бүхий улс орнууд миний дээр дурдсан даатгалын төрлүүдийг хэрхэн яаж зохицуулж байгааг заавал судалж үзээрэй хэмээн захья

Ямартай ч нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхөд  үр дагавар нь ямар байх, тэдгээрийг даван туулах ямар арга зам байгааг урьдчилан тогтоохгүйгээр уг өөрчлөлтийг хурдан хуумгай хийх гэж оролдох нь хожим харамсаад ч барахгүй үр дагавартай гэдгийг дахих дахин сануулъя.

СУДЛААЧ ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.199)
    Энэ нэг их мэдэгчийн дүрд тоглогч хар өвгөн болио хө. МАН ын бас нэг цүнх баригч, хороогоор явж сонгуульд сурталчлах санал өгүүлэх мөнгө тараагч байна л даа. Ийм хог шаарнуудаас болоод улсын хөгжил хойшилж, хулгай дээрэм нүүрлэсэн.МАН ыг ийм эовшнуудтай нь хамт булшлах ёстой л доо
    2025 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 8 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК