
Тус албаны түүхт 89 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын урам зоригийг сэргээх, цахим спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, багийн зохион байгуулалт хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Counter strike II " цахим спортын тэмцээнийг 2025 оны энэ сарын 12-ны өдөр “P-gaming center” төвд зохион байгууллжээ.
Тэмцээнд 15 багийн 75 алба хаагч өрсөлдсөнөөс:
- Тэргүүн байрт Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс
- Дэд байрт Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс
- Гутгаар байрт Төмөр замын цагдаагийн газрын баг тамирчид тус тус эзэлж

Шилдэг тоглогчоор Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Б.Бат-Ирээдүй шалгарч цом, медалиар шагнуулсан байна.
Тэмцээнийг мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, гудамж, замд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шууд (лайв)-аар дамжуулж зохион байгуулснаараа онцлогтой болсон байна.


























































Сэтгэгдэл (1)