ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын даргын суудлын санал ирвэл хүлээж авахгүй, татгалзана гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр: "Миний хувьд энэ удаад ямар нэгэн өрсөлдөөнд орохгүй. Хийх ажил их байна. УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана" хэмээлээ.
Түүний хувьд, эрх баригч намын Их хурлаар МАН-ын даргад нэр дэвших боломжтой кандидатуудын нэгээр өнөөдрийг хүртэл нэрлэгдэж байсан юм. Гэвч өчигдөр нэр дэвшихгүй гэдэг нь тодорхой болсон. Ингэснээр одоогоор, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралын нэр тунаж үлдээд байна.
МАН-ын дарга болсон хүнийг УИХ-ын даргын суудалд давхар суулгахаар тохирсон гэдэг мэдээлэл түгээд байгаа юм.


























































