
Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралд зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэй оролцож, төлөвлөгөөний дагуу ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн дарга нар төлөвлөгөөнд орсон хэлэлцэх асуудлаа танилцууллаа. Үүнд,
-
Нийслэлийн ЗДТГ-т дүүргийн 34 хороонд тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналын танилцуулга,
-
2025-2026 оны хичээлийн жилд ашиглалтад орох 357, 343 дугаар цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж,
-
"Хүүхэд залуучуудын соёлын ордон" ОНӨТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн саналын танилцуулга,
-
Дүүргийн Усан спорт сургалтын төв (ОНӨТҮГ)-ийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон бусад асуудлыг танилцуулж, хэлэлцүүллээ.



























































