зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2025-7-08
0
ЖИРГЭХ

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай Зөвлөгөөн өнөөдөр (2025.07.08) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс нийт 13 үүрэг даалгавар өгсөн.  Үүнээс 3 үүрэг даалгавар 100, бусад үүрэг даалгавар 90-ээс доош хувийн хэрэгжилттэй байна.

Өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр ЗДТГ-ын хэлтсийн дарга нар дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил, Үндэсний их баяр наадмын  бэлтгэл ажил, ТҮЦ чөлөөлөлт, улирлын чанартай худалдаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, үерийн үед ажиллах төлөвлөгөө, камержуулалт болон Гандантэгчэнлин хийд орчимд хийгдсэн тохижилтын ажлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. 

Мөн дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг улсын их баяр наадмын өдрүүд буюу 07-р сарын 10-аас 18-ны өдөр хүртэл ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.  

Дүүргийн 25 байршилд нийт 403 гарааш буулгаж 7200 м.кв газрыг чөлөөллөө

Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр 2025 онд дүүргийн хэмжээнд зөрчил аргилгах арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлуудаа танилцууллаа.

Ингэхдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд.

  • Дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд 523 гарааш буулгахаас өнөөдрийн байдлаар 25 байршилд нийт 403 гарааш буулгаж 7200 м.кв газрыг чөлөөлсөн. Биелэлт 77 хувийн хэрэгжилттэй байна.
  • Дүүргийн хэмжээнд нийт 39 байршилд хашаа хайс буулгахаас өнөөдрийн байдлаар 31 байршилд нийт 1389 метр хашаа, хайс буулгаж газар чөлөөлсөн. Биелэлт 80 хувьтай байна.

“Наадмын зөвшөөрөл зарна” гэсэн заруудыг цагдаагийн газартай хамтран хянаж, шалгаж байна

Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн ХХҮХ-ийн дарга Г.Батсүрэн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ: 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу, Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг 2025 оны 07-р сарын 01-ний 15:00 цагаас 07-р сарын 03-ны 16:00 цагийн хооронд www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авсан. Цахим системээр нийт 156 хүсэлт ирснээс шаардлага хангасан 38 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон.

Энэ жилийн Улсын Их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 206 цэг худалдаа, үйлчилгээ явуулахаас Баянгол дүүргээс:

  • Хүнсний худалдааны 5 асар,
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний (хуушуур) 33 асар,
  • Явуулын хоолны машин (Food truck) 4 гээд нийт 42 цэг ажиллахаар төлөвлөсөн.

Мөн сонгон шалгаруулалт явуулж байх үед буюу үйлчилгээ явуулах ААН-ийг сонгон шалгаруулаагүй, мандатыг олгоогүй байх үед зарын сайтуудаар “Зөвшөөрөл зарна” гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Цагдаагийн газар, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна гэсэн мэдээллийг өглөө.

9 хорооны 7 байршилд тохижилт ногоон байгууламж хийлээ

Дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл дүүрэгт хэрэгжсэн төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Баянгол дүүрэгт 2025 онд 36 төсөл, арга хэмжээ ажлын  даалгавар боловсруулж тендер зарлахаас 35 төсөл арга хэмжээг Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн. Үүнээс 29 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулсан гэв.

Мөн дүүрэгт хийгдэж дууссан хөрөнгө оруулалтын зарим ажлаас танилцуулбал:

2024-2026 онд 12 хорооны 12 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээр төлвлөсөн. Үүнээс

  • 18-р хороо, Оюуны ундраа цогцолбор сургуулийн хөлбөмбөгийн талбай,
  • 5-р хороо, Хорооны байрны урд,
  • 17-р хороо, 41 байрны баруун тал,
  • 20-р хороо, 34 дүгээр цэцэрлэгийн орчим,
  • 2,33-р хороо, Далангийн хүчитгэл,
  • 6,30-р хороо, Далан дагасан тохижилт,
  • 33-р хороо, 64 байрны урд талд ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсэн байна.

Энэ онд 10 хорооны 11 байршилд авто зогсоол хийхээс өнөөдрийн байдлаар:

  • 4-р хороо 11, 12-р байрны голын талбай
  • 8-р хороо 11-р байрны урд авто зогсоол,
  • 18-р хороо 15-р байрны урд авто зогсоол,
  • 32-р хороо 45-р байрны зүүн талд авто зогсоол байгуулах байгуулах ажлыг хийж дууссан байна.

Энэ онд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 5 хороо 8 байрны фасад хийхээс

  • 8-р хороо 11 байр 3-9 орц,
  • 19-р хороо 51 байр
  • 12-р хороо 6а,6б байр,
  • 34-р хороо 5а,б,с байрны фасадын ажил дууссан.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хорооны 6 байрны фасад хийхээс

  • 14-р хороо 13б,13в байр,
  • 32-р хороо 12-р байрны фасад засварын ажил дуусаад байна.

Дүүргийн 12 хорооны 19 байршилд явган замын нөхөөсийг хийлээ

Шуурхай зөвлөгөөний үеэр Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа явган замын ажлын явцыг танилцууллаа.  

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР:

  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган замын ажил 50 хувь,
  • Хатанбаатар Магсаржавын гудамжны явган замын ажил 100 хувь,
  • Раднаабазарын гудамжнаас 73 сургууль хүртэлх зогсоол, явган замын ажил 100 хувь,
  • Алтай хотхон доторх авто зам, явган замын ажил 100 хувь,
  • 27-р хороо, Замчдын гудамж “Тэргүүн чансаа”-гийн байрны хойд талын явган замын ажил 100 хувь,
  • 3-р хороо 68-р байрны урд талын явган замын ажил  30 хувь,
  • 20-р хороо, Хорооны байрнаас "Гацуурт" ХХК хүртэлх замын ажил 15 хувьтай байна.

Мөн дүүргийн 12 хорооны 19 байршилд явган замын нөхөөсийг хийсэн бол одоо 1100мкв явган замын нөхөөсийг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 26-р хороо, Нарны хорооллоос Нарны зам хүртэлх явган хүний гүүрэн гарцын ажил 100 хувь хийгдэж дууссан бол 24-р хороо, "Хермес" төвийн урд талын нүхэн гарцын ажил 30 хувьтай байна.

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  • Дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчимд үүсдэг 4 үүсмэл хогийн цэгийн ойр камер суурилуулах, энэ бүсэд хог ачилтын давтамжийг нэмэгдүүлэх, явган замын нөхөөс хийх, үерийн далангийн тохижилтын ажлыг хийх төлөвлөгөө гаргаж танилцуулах,
  • Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө дагуух олон жил ашиглаагүй самбаруудыг буулгах ажлыг зохион байгуулах,
  • Борооны ус тогтдог байршлууд дээр зураг гаргаж танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 26 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 48 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 16 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК