
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах журмын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх;
Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн 2028 он хүртэлх хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг гаргах, ажлын хэсгүүд байгуулж ажиллах;
Засгийн газраас 2026 оныг Боловсролын жил болгосонтой холбогдуулан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлөөс ямар зорилт тусгуулах эсэх саналыг боловсруулах зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэв.























































