
Хонь
Хоёр оны заагт ирсэн энэ өдрүүдэд та юуг тэвчих вэ, юунд цагаа үрэхгүй байх вэ гэдгээ ойлгож авна. Анхаарлаа төвлөрүүлж, хийж буй ажилдаа ухамсартай бөгөөд зорилготой хандаарай. Өмнө тань саад бэрхшээлүүд тулгарах ч гэлээ эрт оройгүй дардан зам нээгдэх л болно. Шинэ төлөвлөгөө гаргах, санаа оноогоо сайжруулахад тохиромжтой. Шинэ оныг жинхэнэ шинэ эхлэл болгох хүн танаас өөр үгүй. Заримдаа хяналтаа сулруулж, нөхцөл байдалд дасан зохицож сураарай. Гадаад ертөнцийг хянах гэж зүтгэхийн оронд дотоод хүнтэйгээ ажиллах нь хялбар. Сэтгэл хөдлөлөөр мөнгө үрчихээд сүүлд нь харамсах хэрэг гарч магадгүй. Эрүүл мэндийн байдал сайн. Гэхдээ сэтгэл зүйгээ тогтуун байлгахад анхаарахгүй бол таныг хамгийн их ядраадаг зүйл бол таны тайван бус байдал. Юунд ч яаран хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй.
Үхэр
Амьдралын тань бүх талбарт тогтвортой байдал хэрэгтэй байна. Хайр дурлалын харилцаанд ялангуяа. Амлалт, баталгаа гэхээс илүү тууштай байдлыг та хүснэ. Ажлын талбарт ч мөн адил тууштай, тогтвортой байж, эхэлснээ дуусгах нь таны байр суурийг бэхжүүлнэ. Санхүүгийн байдал сайн байна. Гэлээ гээд чөлөөтэй үрж, тансаглаж болохгүй. Хадгалах, төлөвлөхөд илүү анхаараарай. Баярын дараах үе шүү дээ, бүсээ чангалах шаардлага хэн хүнгүй байгаа. Таны бие махбод сахилга бат, тогтсон хэмнэлд илүү дуртай байх бололтой. Гэнэтийн өөрчлөлтүүд амьдралын тэнцвэрийг алдагдуулж мэднэ. Найз нөхөдтэйгөө ойр харилцаатай байх нь бүтээлч эрч хүчийг тань улам нэмэгдүүлнэ. Таныг дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Шийдэгдээгүй удсан асуудлууд дээр төвлөрч, үүрэг хариуцлага, зорилгоо ухамсарлаарай.
Ихэр
Өөртөө илүү сайн анхаарч, өөрийгөө орхигдуулахгүй байхыг танд нэн тэргүүнд зөвлөе. Та сурах юмаа хангалттай сураад авсан бол одоо завсарлага авах цаг нь болжээ. Жилийн эхэнд шинэ төсөл эхлүүлэх хүсэл төрж магадгүй ч одоогоор өмнөө байгаа ажлуудаа дуусгах нь илүү зөв. Эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах алхам хийхэд тохиромжтой. Яг одоо тодорхой байж чадвал хожим хойно аливаа будилаан үүсэхгүй. Аливаа зүйлийг хэт задлан шинжилж бодох хэрэггүй. Ингэх нь бодит байдлыг илүү хүндээр мэдрэх сөрөг талтай. Өдөр тутмын амьдралаа хайр халамжаар давалгаалуул. Шинэ оны зөөлөн, тайван угтах нь таны хувьд тохиромжтой. Заавал ямар нэг дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх нь 2026 оныг илүү тогтвортой сэтгэл зүйтэй угтахад тусална.
Мэлхий
Мэлхийн ордныхон эрч хүчтэйгээр шинэ оноо угтах нь ээ. Таны гаргасан шинэ санаанууд биеллээ олж, бодит болох магадлал өндөр. Сүүлийн хагас жилийн хугацаанд гаргасан амжилт, ололтоо эргэн харж, өөрөөрөө нэг бахархаарай. Яг энэ эрчээ алдалгүй, төлөвлөгөөгөө улам сайжруулж, чамбайруулаад яваарай гэж танд зөвлөе. Бүх зүйлээс шалтгаан хайх хэрэггүй. Зарим зүйлийг зүгээр л байгаагаар нь хүлээж ав, зөөлөн бай. Танд юу таалагддаг вэ, тэр зүйлсээ зүгээр л таашаа. Таны сэтгэл хөдлөл угаас савалгаа ихтэй юм. Энэ долоо хоногт тэр шинж чанар тань улам хүчтэй илэрч, бусад бүх зүйлд нөлөөлөх төлөвтэй байна. Хайртай хүнээсээ элдэв амлалт, баталгаа хүсэхийн оронд бодит үйлдэлд анхаарлаа хандуул. Ажлын талбарт хүлээн авсан аливаа шүүмжлэл хувь хүн рүү тань халдаад байгаа мэт санагдана. Гэхдээ цаад зорилго нь тийм биш байхыг үгүйсгэхгүй.
Арслан
Мэргэжлийн ёс зүй, харилцааны ур чадвараа харуулж, ялалтын мэдрэмж авах долоо хоног. Од эрхсийн нөлөөгөөр таны бусадтай хамтран ажиллах, харилцан ойлголцох чадвар тун сайн байна. Энэ өдрүүдэд та аливаа уулзалт, арга хэмжээний урилга ихтэй байх бололтой. Шинэ он солигдох мөчид дотоод хүн рүүгээ нэг өнгийгөөрэй. Сүүлийн хагас жилийн хугацаанд юу сурч мэдэв, юунд хүрэв. Ирэх онд өөртөө ямар хүлээлт тавих вэ гэдгээ нэг эргэцүүл. Шинэ жилийн үдшийг сүр дуулиантай гэхээс илүү сэтгэлд тань амар амгаланг мэдрүүлдэг зүйлсийг хийж өнгөрүүлээрэй. Өдөр тутмын дадал зуршил, зохион байгуулалт зэрэг жижиг өөрчлөлтүүдэд анхаарал төвлөрүүл. Энгийн зүйл илүү том бүхний эхлэл байдаг. Хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа мэдрэмжүүдээ ойлгож чадвал ирэх онд илүү бүтээлч, эрч хүчтэй байж чадна.
Охин
Ур чадвараа хөгжүүлэх, өөрчлөлтөд дасан зохицоход анхаарлаа төвлөрүүлэх долоо хоног. Таны төрөлхийн тэвчээртэй зан чанар ихээхэн ашиг тус авчирна. Бүх зүйл дээр ганцаараа чардайх хэрэггүй. Итгэдэг хүмүүсээсээ тусламж хүсэхээс бүү зов. Ачааллаа тэнцвэржүүлж, өдөр тутмын хэмнэлээ зөв тохируулаарай. Амралтын өдрүүдийг хайртай хүмүүстэйгээ бүтээлч, зөв боловсон өнгөрүүлээрэй. Музей, ресторан гэх мэт янз бүрийн сонирхолтой зүйл хийгээрэй. Аливаа зүйлд хэт нухацтай хандахгүй, зарим үед хөнгөн байх нь зөв гэдгийг хүлээн зөвшөөр. Шинэ он эхлэхтэй зэрэгцээд дуусгаагүй орхисон ажлууддаа төвлөрнө. Тодорхой байдал таны эрч хүчийг хэмнэнэ гэдгийг санаарай. Санхүүгээ шинээр төлөвлөхөд тохиромжтой. Эрүүл мэндийн байдал ерөнхийдөө сайн боловч стрессээ хянахгүй бол сөрөг нөлөө үзүүлж магадгүй.
Жинлүүр
Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй долоо хоног. Адгаж сандралгүйгээр энэ их эрч хүчээ зөв зүйлд зарцуулаарай. Аялах, шинэ зүйл сурах боломж нээгдэнэ. Сүүлийн хагас жилийн амжилтуудаа эргэн дүгнэ. Ойрын ирээдүйд танд улам их өсөлт, тэлэлтийн боломж байна. Тодорхой төлөвлөгөө найдвартай байдлыг бий болгодог гэдгийг санаарай. Мөн танд ямар дэмжлэг хэрэгтэйг зөв тодорхойлж, үүнийгээ ил тод илэрхийлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд үнэн бөгөөд зөөлөн бай. Энэ нь хэн хэний тань сэтгэлд гомдол хуримтлагдахаас сэргийлэх болно. Ажил мэргэжлийн талбарт багийн ажиллагаа чухал ч гэлээ хүн бүрт таалагдах гэж хичээх нь ядаргаа л болно. Санхүүгийн байдлын хувьд ч ялгаагүй. Бусдад таалагдах гэж хичээснээсээ болоод төлөвлөөгүй зардал гаргаж, өөрөө өөртэйгөө зөрчилдөж магадгүй.
Хилэнц
Сэтгэл хөдлөл тань хяналтаас гарч, урьд нь зайлсхийсээр ирсэн мэдрэмжүүдтэйгээ нүүр тулах бололтой. Өнгөрснөөсөө суралцах нь мэдээж чухал. Гэхдээ хамгийн гол зүйл нь яг энэ мөч, өнөөдөртөө анхаарах гэдгийг санаарай. 2026 он бол шинэ эхлэл, өнгөрснийг тэнд нь үлдээ. Таныг хэн дэмжиж байна, хэн дэмжихгүй байна гэдгийг энэ долоо хоногт ялгаж салгаж харж чадна. Шинэ танилуудтай болно. Шинэ жилийн үдшийг өөрт таалагддаг хүмүүстэйгээ тайван, зөөлөн дулаан яриа хөөрөө өрнүүлж өнгөрүүлээрэй. Санхүүгийн байдал тиймхэн байна. Өмнө нь зайлсхийж, өөрөөсөө нууж явсан зардлууд ил гарч ирнэ. Эрүүл мэндийн байдал сайн ч гэлээ далд нуугдсан сэтгэл хөдлөл сэтгэл зовооно. Өөртөө дарамт үүсгэлгүй, нээлттэй, ил тод байдлыг сонгоорой. Ажил мэргэжлийн талбарт тооцоотой, төлөвлөгөөтэй, стратегитэй хандвал ирээдүйн амжилт ойрхон байна.
Нум
Шинэ он гарахаас урьтаад хяналтыг эргүүлэн гартаа авах цаг. Та өөрийн хүч чадлаа эргүүлэн олж авснаар шинэ он эрч хүчтэйгээр эхлэх нь. Өнгөрсөнтэй холбоотой янз бүрийн зүйлс сөхөгдөнө. Ямар нэг гомдолтой зүйл байгаа бол тайван, ёс зүйтэйгээр шийдвэрлэхийг хичээ. Та гол нь өөрийгөө орхигдуулж болохгүй. Жижиг алхам бүрийг бодолцож хийх нь таны тогтвортой байдлын үндэс болно. Хайр дурлалын харилцаанд түрхэн зуурын сэтгэл хөдөлгөм зүйлсээс илүү урт хугацааны нийцэл чухал байна. Харин ажил мэргэжлийн талбарт хүч чадлаа зөв зүйлд зарцуул. Хэт эрч хүчтэйгээр юм бүхэн рүү дайрч хүчээ тарамдах вий. Санхүүгийн байдалдаа хэт бардаж, буруу тооцоолол хийхээс зайлсхий. Эрүүл мэндийн ерөнхий байдал сайн ч ажил амралтын тэнцвэрээ хадгалаарай.
Матар
Таны хошин мэдрэмж улам хөгжиж, бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж чадна. Юм бүхэн хөнгөн, амархан санагдана. Ажлын талбарт таны хариуцлага нэмэгдэх ч гэлээ та үүнийг сахилга бат болон тэвчээрийнхээ хүчээр зохицуулж чадна. Хайртай хүнээсээ өмнө анзаарч харж байгаагүй шинэ зүйлийг олж нээнэ. Харин ганц бие хүмүүс өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ шинээр төлөвлөнө. Шинэ зүйлийн үдэш өөрийгөө ядраах олон зүйл төлөвлөх хэрэггүй. Ямар нэг зохион байгуулалтгүйгээр зүгээр тайван амгалан оройг өнгөрүүлэхэд хангалттай сэтгэл ханамж авна. Долоо хоногийн дунд үеэс хойш дуусгаагүй ажлууддаа анхаарал хандуулаарай. Дараагийн алхамаа бодитой, тодорхой болго. Санхүүгийн урт хугацааны төлөвлөлтөө гаргаж чадвал эрсдэлээс айх зүйлгүй. Эрүүл мэндээ тэтгэе гэвэл ажил амьдралын тэнцвэрээ олоорой.
Хумх
Шинэ оныг амжилттай эхлүүлье гэвэл юм бүхэнд төлөвлөгөөтэй хандаарай. Төлөвлөгөө гаргах мөчид таны чадвар, боломж илүү тодорхой харагдана. Бусадтай гэхээс илүү өөрөө өөртэйгөө ажиллаж, дотоод хүнтэйгээ холбоо тогтоо. Бөглөрч бугшсан мэдрэмжүүдээ чөлөөлж чадвал дотоод хүүхдээ эдгээж, саад бэрхшээлийг давж чадна. Хамгийн дуртай зүйлдээ цаг гарга, хобби, сонирхолтой бол. Хайр дурлалын харилцаанд тодорхой хил хязгаар тогтоох нь ойлгомжгүй байдлаас сэргийлнэ. Карьераа өсгөх тал дээр сайхан санаанууд танаас гарах боловч хэрэгжүүлэхэд тэвчээр шаардагдана гэдгийг санаарай. Анхаарлаа сайтар төвлөрүүлэхгүй бол ойлгомжгүй байдал үүсч магадгүй. Санхүүгийн санамсаргүй зардал гарч болзошгүй. Гол нь уян хатан байдал гэдгийг санаарай. Сэтгэл санаа тайван бус байх нь эрүүл мэндэд, тэр дундаа нойронд сөргөөр нөлөөлнө.
Загас
Олны дунд орж нийгэмших өдрүүд. Хайртай хүмүүстэйгээ оны төгсгөлийг халуун дулаан уур амьсгалтай үдээрэй. Танд үр дүнтэй шинэ санаа, санаачлагууд байгаа бол түүнийгээ илэрхийлж гаргаарай. Үүгээр дамжаад таны мартагдсан мөрөөдөл ч сэргэж мэдэх юм. Хайр дурлалын харилцаанд яаран дүгнэлт хийх хэрэггүй. Үгэнд бус үйлдэлт итгэ. Юу юугүй бүхнийг төгс төгөлдрөөр дүгнэхгүй байгаарай гэж зөвлөе. Ажил мэргэжлийн талбарт цаашид хэрхэхээ мэдэхгүй үе гарч магадгүй. Ийм үед шийдлийг хүчээр гаргавал илүү их будилаан үүснэ. Санхүүгийн асуудал багагүй үүсч, та бүр өөрөө өөрөөсөө залхаж магадгүй юм. Сахилга бат, үүрэг хариуцлага, хувь хүний зохион байгуулалт хамгийн чухал гэдгийг санаарай. Сэтгэл хөдлөлөө хил хязгаартай байлгах хэрэгтэй. Аливаа асуудалд түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэг зарчмыг санаж хандаарай.



















































