
09:00 цагт: “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд болно.
10:00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас цаг үеийн асуудлаар “Жем кастл” төвийн хурлын зааланд хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу “Их наяд” худалдааны төвийн Соёл урлагийн тоглолтын танхимд болно.
17:00 цагт: Уран бүтээлч С.Мөнгөнзул “Торгоны зам” бие даасан үзэсгэлэнгээ “Б Контемпорари” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.
18:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос “Амжилтад хүргэсэн алдаанууд” сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.



















































