
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт: “Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт “Чингис хаан” үндэсний музейн кофе шопт болно.
09:00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг “Новотел” зочид буудлын хурлын танхимд болно.
10:00 цагт: Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт, ярилцлага “Чингис хаан” үндэсний музейн их танхимд болно.
10:00 цагт: “Монгол-Казахстаны бизнес уулзалт” МҮХАҮТ-ын их танхимд болно.
10:00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнууд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлэл хийнэ.
10:00 цагт: “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийн нээлтийн хурал Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.
10:00 цагт: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно.
11:00 цагт: Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал Төрийн ордонд болно.
14:00 цагт: “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.
-“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйл ажиллагааг энэ сарын 19-нийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.


















































