
УИХ-ын хаврын чуулган эхлээд удаагүй байхад улс төрийн уур амьсгал хэдийнэ ширүүсэв. УИХ-ын хаврын чуулган эхлээд удаагүй байхад Ардчилсан нам хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж, улстөрийн тэмцлээ ил тод эхлүүллээ.
Сөрөг хүчний хувьд байр сууриа илэрхийлэх нь зөв ч төрийн ажлыг гацааж, улсаа “самарч” тоглох хэлбэр рүү оруулах нь зохимжгүй.
Учир нь хаврын чуулганаар эдийн засаг, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалт, төрийн бүтээмжтэй холбоотой олон асуудал хэлэлцэгдэх хүлээлттэй байна. Ийм үед улс төрийн маргаан бодлогын хэлэлцүүлгийг орлох ёсгүй. Сөрөг хүчин байр сууриа илэрхийлэх эрхтэй ч төрийн институцийн үйл ажиллагаа тасалдах ёсгүй гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий.
Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа түвшинд хариуцлагын мессеж өгч, ажилдаа хариуцлагагүй хандсан хоёр сайдаа чөлөөллөө. Оронд нь шинэ хүмүүсийг томилсон нь Засгийн газар хариуцлага нэхэж эхэлсний дохио болов. Улстөржилтөөс илүү хариуцлага, хэрүүлээс илүү шийдэл хэрэгтэй байгаа энэ үед төрийн ажил гацаах биш, урагшлуулах нь л хамгийн чухал байна.
Т.Зузу






















































