
-Өнөөдөр болох үйл явдал-
Үндэсний баялгийн сангийн талаарх зөвлөлдөх санал асуулга эхэлнэ.
09:30 цагт: БОУАӨЯ, ХХААХҮЯ, Монголын Байгалийн өв сан хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурах үйл ажиллагаа Төрийн ордонд болно.
10:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны мастеруудын дэлхийн аварга, ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Д.Бумбаярын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болж байна.
11:30 цагт: “Feel mongloia-2026” аялал жуулчлалын улирлын нээлтийн үйл ажиллагаа “One event hall mongolia”-д болно.
13:45 цагт: Театрын музейн дарга Д.Наранжаргалын эрхлэн гаргасан “Кино болон найруулгын тухай ярианууд” номын нээлт Монголын театрын музейд болно.
15:00 цагт: Дэлхийн театрын өдөрт зориулсан “Театрын сургуулилалт” хүндэтгэлийн баяр УДЭТ-т болно.
16:00 цагт: МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайваны “Би үгүй” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
18:00 цагт: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.




















































