
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "МАН-ын бүлэг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлуудын талаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанд 52 гишүүн оролцлоо. Хямралт цаг үеийн байдлаа харж чадсан төлөвлөлтөө бүрэн хийж авах тухай ярилцлаа. Үүнийг дан ганц Монгол ч биш, олон улс орнууд төлөвлөгөөгөө гарган ажиллаад эхэллээ. Хоёрдугаарт, энэ асуудлуудыг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцэж шийдвэрээ гаргах нь зөв гэж үзлээ" гэв.





















































