
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тухайлбал, Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөхийг шаардаж чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа. Мөн МАН-ын гишүүд болон Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ын гишүүд чуулганы ирцийг бшрдүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан хоёр долоо хоног хуралдаагүй. Иймд өнөөдөр МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.





















































