
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 63,242 төгрөг иргэдийн дансанд дөрөвдүгээр сардаа багтаан олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авах чадварын асуудал хөндөгдөж байна.
Одоогийн зах зээлийн дундаж үнээр:
- Хонины мах – 24,000 төгрөг
- Үхрийн мах – 34,000 төгрөг
- Ямааны мах – 21,000 төгрөг
- Адууны мах – 19,800 төгрөг байна.
Үүнээс тооцоход 63,242 төгрөгөөр:
- Хонины мах – 2.6 кг орчим
- Үхрийн мах – 1.8 кг орчим
- Ямааны мах – 3 кг орчим
- Адууны мах – 3.2 кг орчим авах боломжтой байна.
Энэ нь иргэдийн гар дээр ирж буй мөнгө бодит хэрэглээнд хэр хүрэлцэх вэ гэдгийг харуулж буй бөгөөд инфляц, үнийн өсөлтийн нөлөөг илтгэж буй нэг жишээ юм.
Т.Зузу

















































