Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

2026-4-29
0
ЖИРГЭХ

 257 хувийн өсөлт: дундаж орлогод хүрсэн 15 жил

Монгол Улсын эдийн засаг сүүлийн 15 жилд цоо шинэ түвшинд гарлаа. Үүнийг Дэлхийн банкны нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийн статистик илүү тодорхой харуулж байна.

2010-2024 оны хооронд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2,625 ам.доллароос 6,751 ам.долларт хүрчээ. Энэ нь 15 жилийн хугацаанд 257 хувиар өссөн гэсэн үг. Үүгээрээ  манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны нэгд багтаж байна. Дунджаар жил бүр манай нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 275 ам.долларooр өсөж байсан гэсэн үг. Харин үүнд Оюу толгойн хувь нэмэр жил бүр 527 ам.доллар байсныг MMCG-ийн судалгаанаас харж болно.

Гэхдээ энэхүү өсөлт, энэ том хувь нэмэр дардан замаар бий болоогүйг эргэн саная. Гадаад зах зээлийн түүхий эдийн үнээс хамааралтай, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд “ядуувтар” ангилалд ордог байсан Монгол Улсын хувьд эдийн засгийн уналт, сэргэлтийн үе нь Оюу толгой шиг мега төсөлтэй хэрхэн холбогдож байгааг харах нь зарим хүнд “магтуу” санагдаж мэдэх ч үнэндээ бидэнд сургамж юм.

MMCG компанийн гаргасан “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд "Оюу толгой" компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа”-аар 2011 онд манай ДНБ-ийн өсөлт 17.3 хувь хүрч цойлоход “Оюу толгой” 13.5 хувийг нь бүрдүүлсэн гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол эдийн засгийн өсөлт 2011 онд 3.8 хувь байх байсан гэсэн үг. Тэр их өсөлтийн үед дэлхий бидэнд яаж “бөхөлзөж” байсныг гадаадад ертөнцтэй ойр байсан монголчууд илүү их мэдэрсэн нь гарцаагүй. Харин 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2011 онд 1111 ам.доллароор өсөж 3736 ам.доллар болоход “Оюу толгой” компани 647 ам.долларыг нь бүрдүүлсэн байна. Эдийн засгийн төсөөлөл ямар өөдрөг, ирээдүй ямар их гэрэлтэй байсныг энэ хөдөлшгүй тоо бэлхнээ илтгэнэ.

Харамсалтай нь, дотоодын улс төрийн талцал хуваагдлаас болж Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт 2015 он хүртэл гацаж, гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унаснаар эдийн засагт туссан гэрэл сарниж, эргээд харанхуй ноёлж эхэлсэн. 2016 онд манай эдийн засаг 21.5%-иар агших байв. Энэ нь таван айл тутмын нэг нь “таг харанхуй” болох бодит аюул нүүрлэсэн гэсэн үг. Энэ үед Оюу толгой ДНБ-ий өсөлтөд 22.7%-ийн бодит дэмжлэг үзүүлснээр манай эдийн засаг 1.5 хувийн өсөлттэй гарчээ. Хэрэв Оюу толгой 2013 оноос зэсээ экспортолж эхлээгүй, гүний уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байсан бол 2016 онд эдийн засагт “зуд” нүүрлэж 21.2%-иар агших байсныг уг судалгаанаас харж болох нь. Харин 1 хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2011 оныхоос уруудаж, 3607 ам.доллар болсон бөгөөд үүний 20 хувь буюу 719 ам.доллар нь зөвхөн Оюу толгойн “гавьяа” байжээ. Төлбөрийн тэнцэл суларсан, түүхий эдийн үнэ унасан, төсөв алдагдалтай байсан гэхэд зөөлөн “газардсан” байгаа биз.

Харин эдийн засгийн макро орчин харьцангуй тогтвортой он жилүүдэд “Оюу толгой” зөөлөн “газардуулагч” бус хөгжил өөд зүтгүүлэх “бүүст” буюу хурдасгуурын үүрэг гүйцэтгэж иржээ. Энэ нь гүний уурхайн бүтээн байгуулалт шувтрах шатандаа орсон 2022 онд илүү тод мэдрэгджээ. MMCG компанийн судалгаанд “Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ эргэн сэргэсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 2018 онд “Оюу толгой” компани эдийн засгийн өсөлтийн хурдасгуурын үүргээ дахин гүйцэтгэсэн.

“Гүний уурхайн олборлолтыг 2023 онд эхлүүлснээр “Оюу толгой” компани Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тогтвортой хувь нэмрээ оруулах нөхцөл бүрджээ” хэмээн дүгнэсэн байна. Мөн Дэлхийн банкны ангиллаар тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ 4470 америк доллароос дээш бол дунджаас дээш орлоготой улс орон гэж тодорхойлдог. 2022 оноос Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, дунджаас дээш орлоготой улс орон болсон бөгөөд үүнд Оюу толгой даацтай хувь нэмрийг оруулсан” гэжээ.

Орон нутгаа төвхнүүлсэн хариуцлага

Дэд бүтэц муутай, алслагдмал Монгол оронд уурхай нээгдэнэ гэдэг эрдэс түүхий эд экспортлох тухай асуудал биш. Хөгжил нь “царцсан”, дэд бүтэцгүй, алслагдмал зэлүүд нутагт амьдрал “төвхнөх”-ийн тулд асар их хэрэгцээ шаардагддаг. Ханбогд сумын хүн ам сүүлийн 15 жилд хэд дахин өссөн нь үүний бэлэн жишээ. Хүн нэмэгдэхийн хэрээр хүнс нэмэгдэхээс гадна сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, тог цахилгаан, ус дулааны хэрэгцээ “гал команд” шиг нэхэгддэг.

Энэ суурь хэрэгцээг улсын төсвөөр шийдэхийг хүлээвэл хэдэн арван жил шаардлагатай болох вий. Тиймээс орон нутгаа хөгжүүлэх ачааг уул уурхайн компаниуд үүрэлцдэг.

Оюу толгой 2013 оноос хойш орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 248.1 тэрбум, бизнес эрхлэлтийг дэмжихэд 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс үлэмж хэсгийг нь авто зам барих, тээвэр ложистикийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. Ханбогд сум болон бусад түншлэгч сумдын цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээг сайжруулахад 44.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Зэлүүд нутаг замтай болно гэдэг хөгжлийн судас нь холбогдож буй хэрэг. 

Эдгээр хөрөнгө оруулалт нь “Оюу толгой” компаниас гадна “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” зэрэг орон нутгийн хөгжилд зориулсан тусгайлсан сангуудаар дамжиж орон нутгийн иргэдэд хүрдэг. MMCG-ийн судалгаанд орон нутгийн зөвхөн дэд бүтэц, бизнесийг дэмжихэд 2013-2024 онд  “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” -аас нийт 261.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар дурджээ. Үүнээс говь нутгийн бизнес эрхлэлт, уламжлалт мал аж ахуйг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Гүний уурхайн хөрөнгө оруулалт эрчимтэй үргэлжилж, бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 2017-2018 онд Ханбогд сумын ундны усны эх үүсвэрийг судалж тогтоогоод, ус хангамжийн буюу газрын доорх усыг цэвэршүүлэн, ундны усаар хангах цогцолбор барихад 6.9 сая ам.доллар буюу өнөөгийн үнэ цэнээр 24.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн цогцолбор барихад 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Орон нутгийн дэд бүтэц, хөгжилд оруулсан хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэдэг үгээр тайлбарлахад хангалтгүй. Харин байгалийн нөөцийг хөгжилд шингээхийн төлөөх хариуцлага юм. Тиймээс л бид эдийн засгийнхаа суурийг сайтар “уншиж” ухаж ойлгох нь ирээдүйн хөгжлийн хурднаас хоцролгүй зэрэгцэх нь чухал билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлт дээд түвшинд хүрч, шинэчлэгдлээ
Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь
Улаанбаатар–Оюу толгой чиглэлд 80.523 зорчигч зорчсон бөгөөд энэ нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2 хувийг бүрдүүлж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.113.9.201)
    Амьдрал заримдаа маш харгис хэрцгий байж болох ч хууран мэхлэгч хамтрагчтай байх үед бүр ч дор байж болно. Би эхнэр/нөхөр маань түүнтэй нууц амрагийн холбоотой байгааг {jbeespyhack@gm ail c o m}-ийн тусламжтайгаар олж мэдсэн бөгөөд тэр надад түүний мэдэгдэлгүйгээр алсаас төхөөрөмжид нь хандах боломжийг олгосон. Би бүх сошиал медиа аппликейшн, дуудлагын бүртгэл, мессеж, устгасан өгөгдөл, мессежүүдэд хандах боломжтой болсон. Худал хуурмаг, хорон санааны хохирогч болохгүй. Түүнтэй холбогдож, аюулгүй байгаарай.
    2026 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлт дээд түвшинд хүрч, шинэчлэгдлээ
    31 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
    1 цаг 1 мин
  • Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь
    1 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 39 мин
  • Т.Даваадалай: Би ажил албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн байна
    1 цаг 39 мин
  • 1072 хувьцааны 63,242 төгрөгөөр ердөө 1.8 кг үхрийн мах авна
    3 цаг 15 мин
  • Улаанбаатар–Оюу толгой чиглэлд 80.523 зорчигч зорчсон бөгөөд энэ нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2 хувийг бүрдүүлж байна
    4 цаг 2 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
    4 цаг 46 мин
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
    4 цаг 47 мин
  • Мөнгөнморьтод амиа хорлосон байж болзошгүй цэрэг Б.Т нь ирэх намар халагдах байжээ
    5 цаг 34 мин
  • Ухаа худгийн мод үржүүлгийн талбайд говийн үзэсгэлэнт гүйлс цэцэглэжээ
    5 цаг 49 мин
  • Хаан Чарльз III эв нэгдлийг бэлгэдэн Д.Трампад "HMS Trump" шумбагч онгоцны хонхыг бэлэглэжээ
    5 цаг 53 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
    6 цаг 0 мин
  • Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
    6 цаг 4 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
    6 цаг 8 мин
  • POETRY: Ингээд чи минийх боллоо, ээж маань бас залуу боллоо
    9 цаг 18 мин
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    Өчигдөр 17 цаг 05 мин
  • ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    Өчигдөр 16 цаг 58 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    Өчигдөр 16 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК