
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг заналхийлсан эмэгтэйг цагдаагийн байгууллага саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Х.Тэмүүжин сайд өөрийг нь захидлаар сүрдүүлж, заналхийлсэн эмэгтэй ШШГЕГ-ын дарга, генерал Ц.Ганхүүгийн эхнэр байсан гэдгийг албан ёсоор зарлалаа. Тэрбээр "Энэ захидлыг бичсэн хүн шийдвэр гүйцэтгэх газрын дарга байсан Ганхүү генералын эхнэр УИХ-д ажилдаг хүн гэхээр...! Миний ээж шиг хүн ийм юм бичнэ гэхэд итгэмгүй!" гэжээ.
Сайд Х.Тэмүүжинг өнгөрсөн есдүгээр сард заналхийлж захидал бичсэн даруйд нь тэрбээр эзнийг нь олохоор холбогдох байгууллагуудад мэдэгдэн шалгуулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл (63)