
Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр зарим томоохон их сургуулийн захирлуудыг ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал МУИС-ын захирал С.Төмөр-Очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, ЭМШУИС-ийн ректор Ц.Лхагвасүрэн, ХААИС-ийн ректор Б.Бямбаа, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар ажлаа үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгөөд байгаа. Тэгвэл энэ их бужигнааны дараа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас халагдсан захирлуудын оронд сонгон шалгаруулалт явуулах зарлал гаргажээ. Сонгон шалгаруулалтын эхний шат буюу өргөдөл хүлээн авах хугацаа 01-р сарын 28-нд дуусах бөгөөд боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, доктор болон түүнээс дээш эрдмийн цолтой байх зэрэг ерөнхий шаардлагууд тавьжээ. Харин энэ хүрээнийхэн сонгон шалгаруулалтыг нийтэд ил зарлаж байгаа ч захирлуудыг сонгохдоо улс төр, намын өнцөгөөс харсан томиилгоо битгий хийгээсэй гэсэн хүлээлттэй байгаа юм.
Сэтгэгдэл (9)