
Тодруулбал, Төв аймгийн Манзуширын хийдээс 27 иргэн Цэцээ гүнд гараад буцаж явах замд 35 настай эрэгтэй 16.00 цагийн орчимд төөрсөн талаар 20:05 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт мэдэгдснийг шуурхай арга хэмжээ авч эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Аврагчид гурван машинтай хоёр багт хуваагдан “Хүрхрээ”-ийн амнаас “Цэцээ гүн” гардаг зам дагуу эрлийн ажиллагааг тус тус явуулж Төр хурхын амны Их халзан гэдэг газар 22:50 цагт төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олжээ.
Энэ мэтчилэн төөрсөн, автомашинтайгаа цасанд суусан тухай дуудлага иргэдээс ирсээр байгаа тул зайлшгүй шаардлагаар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замаар зорчих, дулаан хувцастай явах, бага ангийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)