Эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэй Монголын анхны түүхэн уран сайхны кино.
2.

Эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэй Монголын анхны түүхэн уран сайхны кино болох домогт "Ану хатан" кино энэ сарын 18-нд нээлтээ хийх гэж байгаа билээ. 1989 онд нээлтээ хийсэн “Мандухай цэцэн” киноны дараа бүтээжгдэж буй тус киног “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичсэн. Энэхүү кинонд нийт 50 гаруй гол болон туслах дүр оролцсоноос Ану хатанд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галданбошгот хаанд дуучин М.Мягмар нар тогложээ. Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх уг киноны улаан хивсний ёслолд Стивен Сигаль тэргүүтэй Холливүүдийн уран бүтээлчид оролцох тухай эх сувалжууд дурдаж байгаа.
Нэгдүгээр сарын 18-нд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр учир тэрбээр нээлтээ эл өдөр хийхээр товложээ. Тэрээр энэ жил 43 нас хүрч байгаа юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)