
Тэд “Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслаж, малчдад хандив өгөх, тусламжийн цувааг явуулах ажлыг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд нийтийн дууны болон рок попын хандивын тоглолтыг хийхээр болсон. Түүнчлэн малчин түмэндээ хандив өргөхийг нийт улс төрийн нам хүчин, төрийн болон ТББ-ууд, компани пүүсүүдэд уриаллаа. Уриалгын дагуу 142013 тусгай дугаарыг ажиллуулахаар болсон. Мөн боогдсон зам давааг нээх ажилд хүч нэмэгдүүлэхээр оюутнуудыг илгээх ажлыг хийхээр болсон” гэв.
Өвөлжилтийн байдал хүндэрч зуд турханд нэрвэгдсэн малчдад лаа чүдэнз, өвс хивэг, нэмнээ зэрэг хандив өргөхийг хүссэн иргэд өнөөдрөөс эхлэн МАХН-ын төв байранд ирж өгч болох юм байна.
Сэтгэгдэл (1)