Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнууд өнөөдөр “Их Богдын эгшиглэн” хэмээх номын нээлтэнд цуглахаар болжээ

Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнууд өнөөдөр “Их Богдын эгшиглэн” хэмээх номын нээлтэнд цуглахаар болжээ. Номын нээлт 17:00 цагт "Интер ном" номын их дэлгүүрт болох юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Болд, Д.Ганбат яруу найрагч, уран
зохиолчдоос Г.Аюурзана, Т.Галсан, П.Пүрэвсүрэн, Ц.Доржсэмбэ,
Д.Сосорбарам, Дан.Нямаа, Д.Цэдэв, С.Дулам, Ц.Шагдарсүрэн, Д.Батцэнгэл
нар хүрэлцэн ирэх юм.
Номыг бүтээхийн тулд аймгийн 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс шигшиж 65-ийг нь багтаасан гэнэ. Мөн номдоо 19-р зуунд амьдарч байсан Гэгээнтнүүдийн бүтээлээс дээжилж, жинхэнэ яраа найргийн тансагийг үзүүлжээ.